Эрүүл ахуйн техникч бэлтгэж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл ахуйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, сорьц цуглуулалт хийх хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл ахуйн техникч” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтыг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтын ажиллагааны хүрээнд, өнгөрсөн наймдугаар сарын 08-наас эхлүүлсэн бөгөөд гурван сарын хөтөлбөрийг нэг сард багтаан, эрчимжүүлсэн хэлбэрээр хэрэгжүүлж байгаа юм. Сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүдээс нийт 18 ажилтан хамрагдаж, хөдөлмөрийн эрүүл ахуйн үндсэн ойлголт, хэмжилт, сорьц цуглуулалт болон холбогдох арга зүйн мэдлэг, ур чадварыг эзэмшиж байна.

Уг сургалтад хамрагдсан ажилтнууд цаашид өөрийн харьяалах бүтцийн нэгжид хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, сорьц цуглуулах ажилд оролцохоос гадна шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн эрүүл ахуйчийг орлон ажиллах юм.

Монгол Улсад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээтэй холбоотой MNS 5080:2023 стандарт шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг тусгах шаардлага бий болжээ. Үүнтэй уялдан сорьц цуглуулалт, хэмжилт, шинжилгээний ажлын цар хүрээ нэмэгдэж байна. Иймд уг ажлыг шуурхай, чанартай зохион байгуулахад шаардлагатай хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх “Эрүүл ахуйн техникч” бэлтгэж байна.

Ингэснээр, бүтцийн нэгжүүдийн хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлийн оролцоо нэмэгдэж, ажлын байрны эрсдэлийг илүү бодитой тодорхойлох, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %