Эрдэнэт цогцолбор их сургууль хичээлийн шинэ жилээ нээлээ

ШУТИС-ийн харьяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор их сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт, Эрдмийн баяр өнөөдөр боллоо.

“Уул уурхайн салбарт мэргэжлийн ажилтан, инженерүүдийг 51 дэх жилдээ бэлтгэж буй тус сургуулийн хичээлийн шинэ жил олон шинэ зорилт, боломж, амжилтыг тээн ирж байна” хэмээн тус сургуулийн захирал, доктор Д.Заяабаатар нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Эрдэнэт цогцолбор их сургууль бол Монгол улсын хойд бүс, Эрдэнэт үйлдвэр төдийгүй уул уурхайн салбарын хөгжлийг хүний нөөц, мэдлэг технологиор хангах чухал үүрэг бүхий боловсрол шинжлэх ухааны байгууллага бөгөөд зөвхөн мэдлэг олгоод зогсохгүй судалгаа инновац, технологи үйлдвэрлэлийг холбосон их сургууль болон хөгжих том зорилттой ажиллаж байна. Энэ утгаараа 2026-2027 оны хичээлийн жилд Эрдэнэт цогцолбор их сургуульд 400 оюутан шинээр элсэж, нийт 1400 гаруй оюутан сурагчтайгаар өргөжин, сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм.

Хичээлийн шинэ жилд тус сургуулийн хамт олон сургалтын чанарыг дээшлүүлэх, судалгаа инновацыг эрчимжүүлэх, олон улсын стандарт, магадлан итгэмжлэлийг баталгаажуулан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, дижитал болон хиймэл оюуны технологийг сургалт судалгаанд нэвтрүүлэх, оюутан бүрийн авьяас чадавхыг хөгжүүлэх зэрэг олон чиглэлд зорьж буйгаа нээлтийн ажиллагаандаа онцоллоо.

Эрдмийн баяр, хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Отгонбаяр, Эрдэнэт цогцолбор их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Т.Батмөнх, Хөгжлийн хэлтсийн дарга, Техникийн ухааны доктор Ц.Цэнд-Аюуш, Эрдэнэт цогцолбор их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Техникийн ухааны доктор, дэд профессор Б.Пүрэвдорж, Сургалтын албаны дарга, Хүрээлэн буй орчны доктор, дэд профессор Д.Болор-Эрдэнэ, ШУТИС-ийн Хүндэт профессор Б.Мажинбуу, Техникийн ухааны доктор, Монгол Улсын гавьяат уурхайчин, ШУТИС-ийн дэд профессор Д.Нямдорж, Монгол Улсын Гавьяат багш, ШУТИС-ийн Хүндэт профессор П.Оюунсүрэн, Монгол Улсын Гавьяат багш С.Мэнджаргал, Монгол Улсын Гавьяат багш, Суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор Б.Энхцэцэг, ШУТИС-ийн Хүндэт профессор, Техникийн ухааны доктор Ш.Сүхээ, Капитрон банкны захирал З.Эрхэмбаяр, Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн Орхон аймгийн газрын дарга Г.Сайн-Итгэл нарын хүндэт зочид, багш, оюутан сурагчид, ажилтнууд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Т.Батмөнх, нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “Боловсрол, шинжлэх ухаан, хүний нөөцийг хөгжүүлэх эрхэм зорилгоо олон жилийн турш тууштай хэрэгжүүлж буй “Эрдэнэт цогцолбор” Их сургууль нь мэдлэг оюун олгохын зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн стратеги, улс орны уул уурхайн салбарын ирээдүйн инженер, технологичдыг бэлтгэдэг томоохон бааз суурь болоод байна. 1975 онд уул уурхайн нарийн мэргэжлийн анхны ажилчдыг бэлтгэж эхэлсэн бол эдүгээ Монголын анхны Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэж байгаа сургууль” гэдгийг тэмдэглэн хэлэв.

Эрдэнэт цогцолбор их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа тус сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн онцлох үйл явдал, ололт амжилтыг дэлгэцэд үзүүлснээр үргэлжилж, П.Дэлгэржаргал, Г.Ганболд, Ц.Сугар, Х.Уугантөмөр, Э.Саруултөгөлдөр нарын 21 шилдэг оюутан сурагчдад 30, 60, 100 хувь хүртэлх сургалтын тэтгэлэгтэйгээр суралцах батламж гардуулав.

Оюутнууд сургуулийн сүлд дуугаа хамтдаа дуулж, мөнгөн хонх жингэнүүлэн, Ш.Отгонбилэгийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр Эрдэнэт цогцолбор их сургуулийнхан хичээлийн шинэ жилээ албан ёсоор эхлүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %