Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдав. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногийн үйл ажиллагааг дүгнэж, шинэ долоо хоногт хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулан мэдээлэл солилцлоо.

Зөвлөгөөний эхэнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын өргөх байгууламж, түүний үйлдвэрлэл, угсралт болон засвар үйлчилгээний тусгай зөвшөөрлийг 2031 оны 7 сарын 22 хүртэл олгосныг Механикийн хэлтсийн дарга Д.Чинзоригт гардууллаа. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчил доголдолгүй, үйлдвэрлэл хэвийн ажиллажээ. Өндөр эрсдэлтэй 17, галын 5 ажил тус тус гүйцэтгэж, цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр 16 ажил хийгджээ. ХАБЭА-н 4-р шатны үзлэг Геологи хайгуулын экспедицэд явагдаж, “хангалттай” үнэлгээ авсан бол аюулгүй ажиллагааны зорилтод шалгалтыг Ил уурхай, Авто тээврийн цехэд зохион байгуулсан байна. Шалгалтын үр дүн болон гарсан зөрчлийг арилгах албан шаардлагыг хүргүүлэн ажиллаж байгааг ХАБЭА-н хэлтсээс мэдээллээ.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг энэ сарын эхний 27 хоногийн байдлаар авч үзвэл, уулын цул гаргалт 259 мянган метр куб, хөрс хуулалт 193 мянган метр кубээр төлөвлөснөөс илүү гүйцэтгээд байна. Хүдэр боловсруулалт 21 мянган тонноор давсан бол хүдэр дэх зэсийн агуулга 0.373 хувь, молибденийн агуулга 0.016 хувиар биелжээ. Метал авалт зэсээр 89.66 хувь, молибденоор 32 хувийн үзүүлэлттэй байна. Энэ хугацаанд нийт 44049 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, баяжмал дахь цэвэр зэсийн хэмжээ 9923 тонн буюу агуулга 22.53 хувь байна. Одоогийн байдлаар 767 вагон баяжмал экспорт ачуулаад байгаа тухай мэдээллийг  Үйлдвэрлэл техникийн хэлтсээс өглөө.

Эрдэнэт үйлдвэрийн оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засгийн тайлангийн хурлыг энэ сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулна. Үйлдвэрлэлийн цехүүдийн тайлангийн хурлыг 29, 30-ны өдрүүдэд Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд зохион байгуулж, Үйлдвэрлэл техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдах бол нийгмийн цехүүдийн тайлангийн хурлыг  Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх удирдаж явуулах хурлын дэг батлагдан, бэлтгэл хангаж буйг Эдийн засгийн хэлтсээс мэдээллээ.    

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа энэ сарын 23-25-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Үүнтэй холбогдуулан Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх мэдээлэл хийж, ойн бэлтгэл ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нийт ажилтнуудад талархал илэрхийллээ. Тэрээр, “Эрдэнэт үйлдвэрийн зүгээс олон том бэлгийг хотынхоо ойд задалж, бэлтгэл ажлын хүрээнд тодорхой ачаалал үүрч ажиллалаа. Тухайлбал, ойн баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулан CuMo Arena цогцолборыг ашиглалтад оруулах ажлыг Барилга засварын цехийнхэн өөрийн хүчээр амжилттай гүйцэтгэлээ. Мөн соёл урлаг, хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалт, үдшийн нээлтийн үйл ажиллагааны арын албанд уртасгасан цагаар сэтгэл зүтгэлээ шингээж ажилласан холбогдох цех, нэгжийн ажилтан албан хаагчдад баярлалаа. Мөн уг хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч болон Орхон аймгийн удирдлагууд, баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс талархал илэрхийлснийг хамтатган уламжлая. Энэ өдрүүдэд амралтгүй ажилласан бүх арын албаныхан, оролцсон цех хамт олон, ажилтнуудад урамшуулал олгох нь зүйтэй” гэсэн юм.

Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат мэдээлэлдээ “Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд хотынхоо 50 жилийн ойн үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ идэвх зүтгэлтэй ажилласан. Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын удирдлагатай санал нэг байна. Тиймээс Эдийн засаг, Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэс эдгээр ажилтнуудад хууль журмын дагуу урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэнэ” гэж онцлов.  

Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор “Эрдэнэт хотын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ц.Бат-Энх даргаар ахлуулсан Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсэг амжилттай сайн ажилласан”-ыг цохон тэмдэглэлээд наадмын маргааш намар гэдэг. Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталж, ажилдаа эртлэн орох шаардлагатайг анхааруулж, холбогдох хэлтсүүдэд үүрэг даалгавар өглөө. Мөн бүтцийн цех нэгжүүд оны эхний хагас жилийн тайлангийн хуралд бэлтгэлээ бүрэн хангаж оролцохыг чиглэл болгов.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %