“ЭРДЭНЭТ”-чүүдийн ХАМТЫН ХӨГЖИЛ

Хоёр хоногийн өмнө 50 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэсэн ЭРДЭНЭТ бол Монголын хамгийн төлөвлөлттэй байгуулагдсан аж үйлдвэрийн хот. 
Монгол, Зөвлөлтийн Засгийн газрын хамтарсан шийдвэрээр анхны уулын баяжуулах үйлдвэр байгуулах ажлын эхлэл нь шинэ хотын бүтээн байгуулалт байв. Галуут нуураас Эрдэнэт хот хүртэлх 407 км цахилгаан дамжуулах шугам, Дархан-Эрдэнэтийн 180 км авто зам, Салхит-Эрдэнэтийн 168 км төмөр зам, хивсний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, I, II, III бичил хорооллын орон сууцны байруудыг Зөвлөлтийн хөрөнгө оруулалт, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор цогцоор нь барьжээ. Үүгээр зогссонгүй. Уурхайчдын гэр бүлийнхнийг ажилтай байлгахын тулд хүнсний томоохон үйлдвэр, худалдаа үйлчилгээний төв, соёлын ордон, шинэ хотын оршин суугчдыг хүнсний ногоо, сүүгээр хангах Улаантолгойн сангийн аж ахуй, мах, үр тариагаар хангах Бургалтайн сангийн аж ахуйг дэргэд нь байгуулсан байдаг. 
Уурхайчдын тосгоноос эхлэлтэй Эрдэнэт хот эдүгээ 100 мянга гаруй хүн амтай, орчин үеийн хот болсон их хөгжлийн ард Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлага байсаар ирсэн. Өнөөдөр ч хамгийн том хөрөнгө оруулагч хэвээр байна. Дараагийн жаранд ч Эрдэнэтийн Овооны өгөөж, Оюутын ордоор арвижиж, үр нөлөөгөө үзүүлсээр байх болно. 
Эрдэнэт үйлдвэр зөвхөн сүүлийн таван жилд хот байгуулалт, дэд бүтэц, ногоон хөгжил, нийгмийн үйлчилгээний чиглэлд хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөрөнгө оруулалтаараа Орхон аймгийн ирээдүйн хөгжлийн өнгийг хэрхэн тодорхойлж буйг энэ удаа онцлон хүргэе.

ЦЭВЭР УСНЫ 3-Р ШУГАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Эрдэнэт үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж, хот өргөжин тэлэхийн хэрээр цэвэр усны хэрэглээ эрчимтэй өсөж байна. Энэ хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангахын тулд үйлдвэр өөрийн хөрөнгөөр цэвэр усны гурав дахь шугамыг байгуулсан нь стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон юм.
Ус хангамжийн цех Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэтийн усан сан хүртэлх 65 км урт хос шугамаар хоногт 62 мянган шоо метр цэвэр ус татаж хэрэглэгчдэд түгээдэг. Харин 1976, 1988 онд ашиглалтад орсон шугамууд олон жилийн ашиглалтын явцад элэгдэж, шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон.
Ингээд Эрдэнэт үйлдвэр 65 км урт, 820 мм-ийн голчтой ган хоолой бүхий гурав дахь шугамыг барьж ашиглалтад оруулснаар хотын усан хангамжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдал олон арван жилээр баталгаажлаа.

 

ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВ ШУГАМЫН ШИНЭЧЛЭЛ 
Цар тахлын амаргүй цаг үед ч Эрдэнэт үйлдвэр хотын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа зогсоогоогүй. 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 40 гаруй жилийн насжилттай инженерийн төв шугам сүлжээг бүрэн шинэчилж, ган хоолойгоор сольсон нь хотын дэд бүтцийн хамгийн том шинэчлэлийн нэг болсон юм. Ингэснээр Эрдэнэт хотын төв шугамын найдварт ажиллагаа, аюулгүй байдлын баталгаа дахин 40 жилээр уртассан юм. 

ОРОН СУУЦНЫ “УУРХАЙЧИН” ХОРООЛОЛ 
Эрдэнэт үйлдвэр хотын өнгө төрхөд нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий орон сууцны бүтээн байгуулалтын төсөл амжилттай хэрэгжүүлсэн нь “Уурхайчин-1” хороолол. Одоо энд үйлдвэрийн ажилтнууд төдийгүй Эрдэнэт хотын 375 өрх цэвэр агаартай, тав тухтай орон сууцанд амьдарч байна.  
Энэ төсөл нь ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулахын зэрэгцээ хотын орон сууцны хангамжид бодит хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт болсон. 

НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 
Дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах зорилгоор Эрдэнэт үйлдвэр Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг байгуулсан. 1000 тонн үр хадгалах хүчин чадалтай энэхүү төвд модлог ургамлын генетик нөөцийг хамгаалахын зэрэгцээ эд эсийн аргаар үржүүлэн тарьц, суулгац үйлдвэрлэж байна.
Цаашид Эрдэнэт хот, говийн бүс нутаг, шинэ Хархорум хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гол мөрний эхийг хамгаалах, иргэд, байгууллагыг тарьц суулгацаар хангах, сургалт, зөвлөгөө өгөх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь байгаль орчинд оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт юм.

“ЭРДЭНЭТ МЕДИКАЛ” ЭМНЭЛГЭЭ ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНД ЗОРИУЛЖ ӨГЛӨӨ
Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулж, байгуулсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг Монгол Улсын Засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгохоор шийдвэрлэв. Ингэснээр тус эмнэлэгт жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдлээ.

“CuMo Arena”-Г АШИГЛАЛТАД ОРУУЛЖ БЭЛЭГ БАРИЛАА 
Эрдэнэт хотын 50 жилийн ойн босгон дээр Эрдэнэт үйлдвэр “CuMo Arena”-г ашиглалтад оруулж, баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах нөхцөл боломжоор хангаж бэлэг барина. 16 мянган ам метр талбайтай “CuMo Arena” нь үзвэр үйлчилгээ, спорт, урлаг, олон нийтийн үйл ажиллагааг нэг дор зохион байгуулах орчин үеийн цогцолбор юм. Огторгуйн орон зайн шилбэн систем бүхий металл дээвэр, төмөр бетон хийцтэй тус барилга 298 өрөө тасалгаатай. Үүнд үзвэрийн танхим, үзэсгэлэнгийн хэсэг, сургуулилтын танхим, техникийн өрөө, албан тасалгаа, хувцас солих өрөө, буудал, ресторан зэрэг багтсан бөгөөд Эрдэнэтийн өнгө төрхийг илэрхийлэх шинэ бүтээн байгуулалт үүдээ нээхэд бэлэн боллоо. 

Эдгээр нь Эрдэнэт үйлдвэр өөрийн санаачилгаар, сүүлийн таван жилийн хугацаанд хотдоо хэрэгжүүлсэн төслүүд юм. Харин Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хооронд хамтран ажиллах гэрээг гурван жил тутамд шинэчлэн байгуулдаг бөгөөд 2025-2027 онд нийт 17 ажил хийхээр тусган санхүүжилт олгож байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %