Бөхчүүд хүчтэй, харваачдын оноо мэргэн байна

Хөхөөн дуу уянгалж, нар хур тэгширсэн зуны дэлгэр цаг. Үндэсний их баяр наадам айсуй энэ өдрүүдэд Орхон аймгийн хүчит бөхчүүд, эрхий мэргэн харваачид Цувраа аманд цуглан бэлтгэл сургуулилтаа базааж байна. Эрч хүч, эв нэгдэл, амжилтын хүсэл тэмүүлэл нэг дор цугласан энэ газарт аймгийн бөхчүүдийн галын уур амьсгал, харваачдын төвлөрөл, хичээл зүтгэл илт мэдрэгдэнэ. Орхон аймгийн Бөхийн холбооны тэргүүн, аймгийн арслан Б.Гантөмөр бөхчүүдээ ахалж, Монгол Улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан харваачдаа удирдан бэлтгэлээ базааж буй нь энэ жилийн наадмын өнгийг тодорхойлох мэт. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Баяр наадмын бөхийн салбар хорооны комиссын дарга Э.Эрдэнэбат: "Орхон аймаг, Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтыг бүх талаар дэмжиж ажиллаж байна. Энэ жил бөхчүүд маань өмнөх жилүүдийнх шиг хоёр, гурван гал болж бус, нэгдсэн зохион байгуулалтаар бэлтгэлд гарснаараа онцлогтой. Нэг гэр бүл шиг хамтдаа бэлтгэл хийж байгаа нь үр дүндээ эерэгээр нөлөөлнө гэж итгэж байна." гэв. Тэрээр мөн энэ жилийн сорилго барилдаанд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат аймгийн арслан Ц.Уртбаяр түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн нэмэх начин Б.Мөнхбат үзүүрлэснийг онцолж, бөхчүүдийн бэлтгэл жигдэрч буйг хэллээ.

 19 жилийн турш тасралтгүй бэлтгэлд

Орхон аймгийн Бөхийн холбооны тэргүүн, аймгийн арслан Б.Гантөмөр: "Би 2007 оноос хойш тасралтгүй наадмын бэлтгэлд гарч байна. Энэ жил Орхон аймгийн үндэсний бөхийн холбооны бөхчүүд болон Эрдэнэт үйлдвэрийн Хангарди спорт клубийн бөхчүүд хамтарсан бэлтгэл хийж байгаа нь онцлог. Аймаг, сум, улсын наадамд зодоглох бөхчүүд маань хүссэн цолдоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна." хэмээн ярив.

Өдгөө таван аймгийн арслан, нэг аймгийн заан, арваад аймгийн начин болон залуу бөхчүүд нийлсэн 70 орчим бөх өглөө эртээс эхлэн өдөрт хоёр удаагийн бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байна.

Харваачдын бэлтгэл ч өндөр түвшинд байна

Монгол Улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан: "2011 оноос хойш сур харваагаар тасралтгүй хичээллэж байна. Энэ жил Эрдэнэт үйлдвэрийн 15 харваач, нийтдээ эрэгтэй, эмэгтэй нийлсэн 70 орчим харваач улсын наадамд оролцохоор бүртгүүлээд байна. Бэлтгэл сургуулилт сайн хангагдсан. Хамгийн чухал нь өөртөө итгэлтэй, сэтгэл зүйгээ зөв бэлдэж харвах хэрэгтэй." гэв. Түүний ахалсан галд Монгол Улсын гоц харваач, аймгийн мэргэн, спортын мастерууд хамтран бэлтгэлээ базааж байгаа нь Орхон аймгийн харваачдын чансааг илтгэнэ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэн Д.Буйдан сурын спортоор 15 дахь жилдээ хичээллэж байгаа аж. Тэрээр: "Манай аймгийн харваачдын 80 гаруй хувь нь улс, аймгийн цолтой, спортын зэрэгтэй тамирчид байдаг. Энэ хамт олны нэг хэсэг болж харваж байгаадаа үргэлж бахархдаг. Сурын спорт хүнээс хэзээ ч холддоггүй. Ахмад харваачид маань 70, 80 насандаа ч харвасаар байна. Би ч гэсэн тэдний адил нумаа тавихгүй." хэмээн өгүүлэв.

Түүний хэлснээр харваачдын хувьд зөвхөн ур чадвар бус, нум, сум, бие гурвын зохицол хамгийн чухал. Тиймээс цаг агаарын өөрчлөлтөд тохируулан өдөржин бэлтгэл хийж, наадмын үеийн мэдрэмжээ улам төгөлдөржүүлдэг аж.

Эв нэгдэл амжилтын үндэс

Цувраа аманд үргэлжилж буй бэлтгэлээс харахад Орхон аймгийн бөхчүүд хүч бяраа, харваачид ур чадвараа улам өнгөлж, Үндэсний их баяр наадамд өндөр амжилт үзүүлэхээр шамдан бэлтгэж байна. Нэг зорилгын төлөө нэгдсэн тэдний хичээл зүтгэл, эв нэгдэл нь энэ жилийн наадмын өнгийг тодорхойлох биз ээ.

Энэ жилийн Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн баяр наадамд хүчит бөхчүүд нь хүч, бяраа гайхуулж, эрхий мэргэн харваачид нь оноогоо мэргэн тусган, нутгийн зон олноо баярлуулахын ерөөлтэйгөөр Цувраа амны бэлтгэл өндөрлөж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %