Чингис хаан баялгийн сан нэгдэл “Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт онол практик хосолсон сургалт өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.
Сургалтад нэгдлийн 15 компанийн эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын чиг үүрэг хариуцсан 80 орчим ажилтан хамрагджээ. Энэ удаагийн сургалтаар Нэгдлийн хяналтын ажилтны гарын авлагыг танилцуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сайн туршлагыг хуваалцсан юм. Мөн эрсдэлийн удирдлага, худалдан авах ажиллагаа болон дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга барилын талаар туршлага солилцож, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталлаа.

Энэ онд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК эрсдэлийн удирдлагын олон улсын ISO 31000:2018 стандарт нэвтрүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эрсдэлийг зөв удирдах нь зөвхөн эрсдэлийг бууруулах бус байгууллагын засаглал, хариуцлага, үр ашиг, тогтвортой хөгжлийн үндэс болдог. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК энэ чиглэлд нэгдлийн хэмжээнд нэгдсэн тогтолцоо төлөвшүүлж, олон улсын шилдэг туршлагыг үе шаттайгаар нэвтрүүлсээр байна.



















