“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг Ерөнхий эрүүл ахуй, Хүүхдийн эрүүл ахуй, Хүнсний эрүүл ахуй, Хоол үйлдвэрлэл, Хүнсний технологийн гэсэн таван багтайгаар зуслангийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөвлөмж өгч, шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Энэ хүрээнд хоолны хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийн зэрэгцээ хүүхдэд олгох сүү, сүүн бүтээгдэхүүн, шинэ жимс, хүнсний ногоо, жүүс, ахуйн цэвэрлэгээ болон халдваргүйтгэлийн бодис зэрэг шаардлагатай бараа материалын хангалтыг зохион байгуулан ажилласан. Одоо зуслангийн найман ээлжийн турш эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж байна.















