Эрчим хүчний сайд Б.Найдалаа Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа болон өвлийн оргил ачааллыг даван туулах бэлэн байдалтай танилцлаа.

Ажлын хүрээнд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК болон “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, эрсдэлийн удирдлага, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааны нөхцөл байдалд үнэлгээ хийж, холбогдох удирдлагуудад чиглэл, зөвлөмж өгсөн байна.

Түүнчлэн, Засгийн газрын 2026 оны 17 дугаар хуралдааны тэмдэглэлээр эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, салбарын санхүүгийн тогтвортой байдал, өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудлыг онцгойлон авч үзэж буйг талууд онцоллоо.

Уулзалтын үеэр, Эрчим хүчний сайд Б.Найдалаа эрчим хүчний салбарт суурь шинэчлэл хийх шаардлага үүссэнийг тэмдэглэж, 2050 он хүртэлх хөгжлийн бодлогыг тодорхой болгож байгааг дурдав. Тэрээр үнэ тарифын бодлого, салбарын засаглал, хүний нөөцийн төлөвлөлт, шинэ технологи нэвтрүүлэх эрх зүйн орчныг цэгцлэх нь салбарын тогтвортой хөгжлийн гол нөхцөл болохыг онцолсон юм.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь эрчим хүчний салбарын томоохон хэрэглэгч төдийгүй тодорхой хэмжээнд дэмжигч, хамтрагч байгууллага болж ирснийг дурдан, цаашид үнэ тарифын шинэчлэл, хамтын ажиллагааны зөв тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр санал солилцон ажиллах шаардлагатай байгааг илэрхийллээ.

Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн зүгээс эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах, дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр өмнөх жилүүдэд тодорхой хөрөнгө оруулалт, бодит ажил хэрэгжүүлснийг танилцууллаа. Тэрээр, Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний системийн тогтвортой ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлохын зэрэгцээ сүүлийн жилүүдэд цахилгааны тариф үе шаттайгаар нэмэгдэж, үйлдвэрийн санхүүгийн ачаалал эрс өссөнийг хэлэв.

Тухайлбал, зөвхөн нэг жилийн дотор цахилгааны төлбөрийн зардал 200 гаруй тэрбум төгрөгөөр өссөн талаар мэдээллээ. Иймд эрчим хүчний салбарын шинэчлэлийг зах зээлийн бодит зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ойлголцлыг сайжруулах шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм.

Мөн уулзалтын үеэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг хангах хүрээнд өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, дэмжлэгийн талаар танилцуулж, төвийн бүсийн эрчим хүчний системд үзүүлж буй ач холбогдлыг мэдээлэв.

Түүнчлэн, цахилгаан эрчим хүчний тариф, борлуулалтын орлого, хэрэглээний бүтэц, үйлдвэрлэлийн зардлын үзүүлэлтүүдийг танилцуулсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс 2026 оны зургаагаас арваннэгдүгээр сарын цахилгаан эрчим хүчний төлбөрийг урьдчилан төвлөрүүлэх шийдвэр нь компанийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж байгааг уламжилж, Дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүч борлуулах тарифыг өөрийн өртөгт тулгуурлан тогтоох, бусад аж ахуйн нэгж болон айл өрхөд мөрдөх тарифын зохицуулалтыг бодлогын түвшинд тусгах шаардлагатай байгааг танилцууллаа.

Уулзалтын үеэр талууд эрчим хүчний салбарын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангах, санхүүгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %