Эрдэнэтийн-Овоо ордын цаашдын 56 жилийн ирээдүйг тодорхойлон, баталлаа

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар “Эрдэнэтийн-Овоо зэс, молибденын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-II” баримт бичгийг хэлэлцэн баталлаа. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Дашпүрэв удирдсан бөгөөд ТЭЗҮ-ийг “Эс Ар Ди Констракшн” ХХК болон Их Британийн Олон улсын зөвлөх “SLR Consulting Limited” компани хамтран, дотоод, гадаадын нийт 60 гаруй инженер оролцон боловсруулсныг танилцуулав.

Уг хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Хөгжлийн хэлтсийн дарга Ц.Цэнд-Аюуш, Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг, Эрчим хүчний хэлтсийн дарга-Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболд, Ил уурхайн даргын ажил үүргийг түр орлон гүйцэтгэгч, Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн Ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатар нарын холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Тодотголд, Эрдэнэт үйлдвэрийн дараагийн хагас зууны хөгжлийн стратеги, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын дараалал, байгаль орчны хариуцлага, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэгтгэсэн урт хугацааны хөгжлийн төлөвлөлтийг тусгажээ.

Эрдэнэтийн-Овоо ордод 4.618 тэрбум тонн геологийн нөөц баталгаажсанаас 2.209 тэрбум тонн нь үйлдвэрлэлийн нөөцөд хамаарч буй юм. Энэхүү нөөцөд түшиглэн, жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлаар 56 жилийн турш тогтвортой ажиллах боломж бүрдэж байгааг энэ үеэр онцоллоо. Төслийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийт 7.17 сая тонн зэс, 361.8 мянган тонн молибден агуулсан хүдэр боловсруулах бөгөөд жилд дунджаар 110 мянга гаруй тонн зэс, 3.0 мянга гаруй тонн молибден үйлдвэрлэн, Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулан ажиллана.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2080 он хүртэл оновчтой хөрөнгө оруулалт, үр ашигтай технологи, сайн засаглал, олон улсын стандартыг нэвтрүүлэн, уул уурхайн салбарыг дэлхийн түвшинд хүргэх үндэсний загвар үйлдвэрийн нэр хүндээ хадгалан хөгжих бүрэн боломжтойг ийнхүү баталгаажуулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %