“Уул уурхай ба сэтгүүл зүй” хэлэлцүүлгээр уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, сэтгүүл зүйн оролцоог онцлов

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын санаачилгаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл хамтран зохион байгуулж буй эдийн засаг, уул уурхайн салбарын сэтгүүлчдэд зориулсан үйл ажиллагааны хоёр дахь өдөр “Уул уурхай ба сэтгүүл зүй” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны II байрны Оюу танхимд боллоо. Хэлэлцүүлгийг нээж, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D) Г.Ёндон уул уурхай, эдийн засгийн салбарын мэдээллийг олон нийтэд зөв ойлгуулахад мэргэжлийн сэтгүүл зүйн оролцоо чухал болохыг онцоллоо. Тэрээр уул уурхай нь бодит баримт, нээлттэй мэдээлэлд тулгуурлаж байж, олон нийтийн итгэлийг бий болгодог бол сэтгүүл зүй нь зөвхөн мэдээлэхээс гадна судалгаа, дүн шинжилгээ, олон нийтийн ойлголтыг бүрдүүлэгч чухал үүрэгтэйг тэмдэглэв. Мөн энэ удаагийн уулзалтыг зөвхөн нэг үйлдвэрийн хүрээний арга хэмжээ бус орон нутаг, уул уурхай, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ойлголцлыг бэхжүүлэх ач холбогдолтой уулзалт болж байгааг хэлсэн юм.

Тэрээр илтгэлийнхээ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 48 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буйг дурдаад, удахгүй шинэчлэн батлуулах техник, эдийн засгийн үндэслэлээр үйлдвэрийн олборлолтыг дахин өсгөх боломж бүрдэж байгааг онцолсон юм. Ингэснээр Эрдэнэтийн овоо орд 100 гаруй жилийн настай дэлхийн ховор томоохон ордуудын нэг болох боломжтойг онцоллоо. Түүнчлэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих зэс хайлуулах үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалт үргэлжилж байгааг мэдээлээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Үргэлжлүүлэн Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн тэргүүн Б.Баяртогтох “Төрийн өмчит уул уурхайн компанийг сурвалжлах нь” сэдвээр илтгэл тавьж, уул уурхайн салбарын мэдээллийг мэргэжлийн түвшинд, бодит баримтад тулгуурлан хүргэх шаардлагатайг онцолсон юм. Тэрээр Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн хүрээнд “Төрийн өмчит уул уурхайн компанийг сурвалжлах нь” гарын авлага боловсруулсныг танилцуулж, уул уурхайн асуудалд хувь хүн төвтэй бус системийн түвшинд хандах нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын эдийн засагт төрийн өмчит уул уурхайн компаниудын эзлэх байр суурь өндөр байгааг дурдаад, 2024 оны хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь уул уурхайн салбарын компаниуд байсныг эш татан, уул уурхайн мэдээлэл нь олон нийтийн амьдралд шууд нөлөөлдөг учраас хариуцлагатай сэтгүүл зүй шаардлагатайг хэлэв.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн М.Балжинням Орхон аймгийн хэвлэл мэдээллийн салбарын 50 жилийн түүх, хөгжлийн талаар танилцууллаа. Тэрээр 1976 оны нэгдүгээр сарын 1-нд “Эрдэнэт” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Эрдэнэт хотын хэвлэл мэдээллийн салбарын үндэс суурь тавигдсан түүхтэйг онцолж, өнөөдөр Орхон аймагт сонин, телевиз, радио, цахим сайтын нийт 23 редакц үйл ажиллагаа явуулж, 50 гаруй сэтгүүлч, уран бүтээлч ажиллаж байгааг мэдээлсэн юм.Түүнчлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн хөгжил бүтээн байгуулалтыг сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг тэмдэглээд, энэ жилийн 50 жилийн ойг баяр наадам байдлаар бус өнгөрсөн хагас зууны түүхээ эргэн харж, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох чухал үе гэж үзэж байгаагаа хэллээ.

Newsup.mn мэдээллийн сайтын редактор Г.Байгал “Зэсийн зах зээлийг судлан, олон нийтэд мэдээлэх нь” сэдвээр илтгэл тавьж, зэсийн салбар Монгол Улсын эдийн засагт стратегийн ач холбогдолтойг тоон мэдээлэлд тулгуурлан тайлбарлав.

Тэрээр 2025 онд Монгол Улсын зэсийн экспортын орлого 5.8 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний экспортын орлоготой дүйцсэн үзүүлэлт болсон нь экспортын бүтцэд томоохон өөрчлөлт авчирсныг онцолсон юм. Мөн Монгол Улсын экспортын орлогын 37-40 хувийг зэсийн салбар бүрдүүлж буйг дурдаад “Монгол Улсын гадаадаас олж буй гурван ам.доллар тутмын нэгийг зэс бүрдүүлж байна” хэмээн тодотгов.

Түүнчлэн зэсийн салбарын татвар, орлогоор улсын төсвийн 10 төгрөг тутмын нэг бүрдэж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээний санхүүжилтэд бодит хувь нэмэр оруулж байгааг тайлбарласан юм.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид уул уурхай, эдийн засгийн сэтгүүл зүйн өнөөгийн нөхцөл байдал, мэдээллийн ил тод байдал, орон нутаг болон салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.             

    

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %