“Хангарди” клубын усанд сэлэлтийн тамирчид 69 медальтай иржээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дэргэдэх “Хангарди” клубын усанд сэлэлтийн тамирчид Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан Төвийн бүсийн өсвөр үеийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, нийт 29 алт, 25 мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлэв.

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын харьяа Усан спорт сургалтын төвд болсон уг тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн “Хангарди” клубын усанд сэлэлтийн багш Д.Оюун-Эрдэнэ, У.Болдбаатар дасгалжуулагчтай, нийт 58 өсвөрийн тамирчин оролцжээ.

Төвийн бүсийн өсвөр үеийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд 160 орчим тамирчин зургаан насны ангиллаар ар, өврөөр даллах, мэлхий, далайн гахай сэлэлтээр хурд, хүч, техник ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Өвөр 50 метрийн 7-8 насны эрэгтэй ангилалд “Хангарди” клубын тамирчин Б.Амар мөнгө, С.Улсболд хүрэл, 7-8 насны эмэгтэй ангилалд Ш.Ичинхорлоо алт, Э.Эмүжин мөнгө, Л.Гоогэрэл хүрэл медаль хүртжээ. Харин 9-10 насны эмэгтэй ангилалд О.Энхлэн мөнгө, Л.Номунтөгс хүрэл, 11-12 насны эрэгтэй ангилалд О.Аз-Эрдэнэ аваргалж, алтан медалийн эзэн боллоо.

   11-12 насны эмэгтэй ангилалд Т.Хулан алт, Б.Сүнжээ мөнгө, Г.Маргад хүрэл, 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Т.Эрхсаран алт, А.Болоржин мөнгө, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ алтан медалиар энгэрээ гоёлоо. Харин Өвөр 200 метрийн 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Т.Эрхсаран алт, Б.Тамир мөнгө, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ алт, Б.Гүнчмаа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

50 метрийн мэлхий сэлэлтийн 7-8 насны эмэгтэй ангилалд Ш.Ичинхорлоо алт, Э.Эмүжин мөнгө, О.Сүрэн хүрэл, 9-10 насны эрэгтэй ангилалд Э.Түшиг мөнгө, 9-10 насны эмэгтэй ангилалд О.Энхлэн алт, М.Гоотөгөлдөр мөнгө, Ч.Өнөмөнхлэй хүрэл медаль хүртсэн бол 11-12 насны эрэгтэй ангилалд О.Аз-Эрдэнэ мөнгө, 11-12 насны эмэгтэй ангилалд Т.Хулан алт, Ц.Энхрийлэн мөнгө, Б.Сүнжээ хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Мөн 200 метрийн мэлхий сэлэлтийн 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, Г.Аминбилэг хүрэл, 13-14 насны эмэгтэй ангилалд Б.Тамир алт, Б.Сувд хүрэл, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ аваргалж, алтан медаль хүртэв.

Далайн гахай сэлэлт 50 м-т 11-12 насны эмэгтэй ангилалд Ц.Энхрийлэн алт, Б.Сүнжээ мөнгө, Т.Хулан хүрэл, 13-14 насны эрэгтэй ангилалд Г.Аминбилэг мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Т.Эрхсаран алт, Ж.Анужин хүрэл, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ алт, Б.Гүнчмаа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Араар даллах сэлэлт 50 метрийн 9-10 насны эрэгтэй ангилалд Б.Түвшинсайхан мөнгө, 9-10 насны эмэгтэй ангилалд О.Энхлэн хүрэл, 11-12 насны эмэгтэй ангилалд Т.Хулан алт, Ц.Энхрийлэн мөнгө, Б.Сүнжээ хүрэл, араар даллах сэлэлт 100 м-ийн 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Б.Тамир алт, Ж.Анужин хүрэл, 15-16 насны эмэгтэй ангилалд Б.Гүнчмаа мөнгөн медаль хүртсэн байна.

Харин буухиа тэмцээнд Эрдэнэт 7-12, 13-18 насанд алт, 7-12 нас мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн нийт дүнгээр тэргүүлсэн бол Сэлэнгэ аймаг 18 алт, 28 мөнгө, 37 хүрэл, Дархан-Уул аймаг 14 алт, 9 мөнгө, 8 хүрэл медалиар удаалав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %