А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал өсөхийн хэрээр уулын ажил нэмэгдэж байна. Уулын ажлын гол бүрэлдэхүүн хэсэг нь өрөмдлөг тэсэлгээ. Монгол Улс усанд тэсвэртэй эмульсийн тэсрэх бодисын анхны үйлдвэрийг 1994 онд Эрдэнэт үйлдвэрт барьсан түүхтэй. Жилд 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэрт 2005 онд өргөтгөл хийж, 13 мянган тоннын хүчин чадалтай болгосон. Хуучин үйлдвэрийн барилга байгууламжууд хэт хуучирснаас, аюулгүй ажиллагаа талаасаа эрсдэл дагуулах болсон төдийгүй техник, технологийн хувьд ч зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарсан тул шинээр Тэсрэх бодисын үйлдвэр барьж, 2024 оны төгсгөлд ашиглалтад оруулсан юм. Өнөөдөр энэ үйлдвэр хэрхэн ажиллаж байгаа талаар Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэр хариуцсан ахлах мастер А.Буянцогтоос тодрууллаа.  

-Тэсрэх бодисын шинэ үйлдвэр ашиглалтад орсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Үйлдвэрлэл хэр явагдаж байна? 
-Шинэ үйлдвэр маань 2024 оны 12 дугаар сард ашиглалтад орсон. Одоогоор үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Тэсрэх бодисын үйлдвэр өмнө нь 2005 онд өргөтгөл хийснээр жилдээ 13 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэдэг байсан бол шинэ үйлдвэр жилд 15-17 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо 100 хувийн хүчин чадлаар ажиллаж байна. Уулын ажлын төлөвлөгөө нэмэгдсэнтэй холбоотойгоор манай үйлдвэрлэл дагаад өсөж байна. Өнгөрсөн жил 16 мянган тонн, он гарсаар 5000 тонн, нийлээд ашиглалтад орсноосоо хойш 21 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлээд байна. 
-Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа юм байна. Эрдэнэт үйлдвэрийн насжилт уртсаж, мөн Оюут зэрэг ордод хийж буй нарийвчилсан хайгуулын ажлын дүгнэлтээр нөөц улам нэмэгдэх хандлагатай.Тэгэхээр танай үйлдвэрийн хүчин чадлыг дахин нэмэгдүүлэх өргөтгөл хийгдэх үү? 
-Цаашид уулын ажлын төлөвлөгөө нэмэгдэхтэй уялдуулан өргөтгөл хийж, шинэ шугам тавихаар төлөвлөж байгаа. 2026 ондоо багтаад тавигдчих болов уу. Тэгвэл хүчин чадал нэмэгдэнэ.  
-Шинэ үйлдвэр баригдсанаар хүчин чадал нэмэгдэхээс гадна бүтээгдэхүүний чанарт ахиц гарсан уу?  
-Чанарын хувьд тогтвортой байдлыг хангах нөхцөл сайжирсан. Хамгийн том дэвшил бол ажиллах орчин, аюулгүй ажиллагаа эрс сайжирсан. Үйлдвэрийн бүх дамжлага автоматжсан, өмнө нь гараар гүйцэтгэдэг байсан үйлдлүүдийг одоо автомат системээр удирддаг болсон. Мөн дэлхийд танигдсан NETZSCH, SIEMENS зэрэг брэндийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа нь урт хугацаанд тогтвортой, найдвартай үйлдвэрлэл явуулах боломжийг бүрдүүлж байна. тэсрэх бодисын хуучин үйлдвэрээс ялгарах бас нэг гол онцлог нь бүтээгдэхүүнээ хадгалах банктай. Өмнө нь тэсрэх бодисоо үйлдвэрлээд машинд шууд ачаад, карьер руу явуулдаг байсан бол одоо шинэ үйлдвэр эмульс хадгалах 25 м3-ын хоёр банктай болсон. Өөрөөр хэлбэл, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг. 
-Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай нэг удаагийн тэсэлгээнд хэчнээн хэмжээний тэсрэх бодис ашигладаг вэ? 
-Долоо хоногийн хоёр өдөр тэсэлгээ хийж байгаа. Нэг удаад 100 орчим тонн тэсрэх бодис хэрэглэдэг.  
-Ер нь үйлдвэрлэлийн горим алдагдах, гологдол бүтээгдэхүүн гарах тохиолдол байх уу? 
-Үгүй гэж хэлж болно. Дээхэн үед бол түүхий эдийн хугацаа хэтэрснээс болж стандартад нийцсэн бүтээгдэхүүн гарахгүй байх тохиолдол байсан. Сүүлийн таван жилд тийм асуудал гараагүй. 
-Монголд ийм төрлийн үйлдвэр өөр бий юу?
-1994 онд Монголын анхны, эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэр барьж байгуулж байсан. Түүнээс хойш манай туршлага дээр үндэслэн одоогоор 10 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %