Шинэ ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийн зүрх цохилох цэгүүдээр аяллаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинээр ажилд орсон залуу ажилтнуудаа нэгтгэн, үйлдвэрлэлийн гол дамжлага, байгууллагын соёл, үнэт зүйлстэй нь ойртуулсан, танилцах аяллыг амжилттай зохион байгууллаа. 2025 оны 10 дугаар сараас хойш ажилд орсон 62 ажилтан энэхүү аялалд хамрагдав.

Аялал өглөөний 08:00 цагт эхэлж, оролцогчдод Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгснөөр хөтөлбөр нээгдэв. Үүний дараа тэд Ил уурхайн талбайд очиж, олборлолтын бодит үйл явцтай газар дээр нь танилцлаа. Уурхайн хяналтын инженер Н.Цогтбаяр технологийн дамжлага, үйлдвэрлэлийн онцлогийг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Дараагийн зогсоол Баяжуулах үйлдвэр байв. Энд Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлыг танилцуулж, хэсгийн дарга Р.Эрдэнэ-Очир үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэ шийдэл, технологийн дэвшлийг онцлон хүргэлээ.

Мөн оролцогчид Авто тээврийн цехийн үйл ажиллагаа болон Ногоон хөгжил төслийн нэгжийн “Эрдэнэт” төвтэй танилцав. Ойн инженер У.Уянсанаа нөхөн сэргээлт, мод үржүүлгийн ажлуудаа танилцуулж, уул уурхайн салбарт байгаль орчны хариуцлага ямар чухал болохыг тодотгосон юм.

Аяллын дараагийн хэсэг Соёл, урлагийн цогцолборт үргэлжилж, шинэ ажилтнууд үйлдвэрийн түүхэн музейгээр зочиллоо. Энэ үеэр Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг товч танилцуулж, “Шинэ ажилтны багц”-ыг гардуулан өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, “Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон энэ их айлын нэг хэсэг болж буй та бүхэнд амжилт хүсье. Өв уламжлалаа хадгалж, шинэ үеийн мэдлэгээр ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Танилцах аялал Ил уурхайн сүр хүчит тэсэлгээний үйл явцыг шууд үзэж сонирхсоноор өндөрлөсөн бөгөөд энэ нь шинэ залуу боловсон хүчнүүдэд үйлдвэрийнхээ цар хүрээг мэдэрч, бахархах сэтгэгдэл төрүүлсэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %