Асралт хайрханы оргилд Эрдэнэт үйлдвэрийн уулчид амжилттай гарлаа

“Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудаас бүрдсэн уулчдын баг 2026 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд амжилттай гарлаа. Авиралтыг Авто тээврийн цехийн Уул уурхайн тээврийн технологийн хэсгийн БелАЗын жолооч, уулын спортын мастер Р.Түвшинтөр ахалж, багийн бүрэлдэхүүнд Засвар механикийн заводын Хайлах хэсгийн хийн зүсэгч, уулын спортын мастер Р.Түвшинбаяр, Эрүүл мэнд, сэтгэлзүйн төвийн сэтгэл засалч эмч Б.Хишигжаргал, Дулааны цахилгаан станцын цахилгааны хэсгийн цахилгааны засварчин Б.Батжаргал, мөн Б.Жаргалнэмэх нар оролцсон байна. Багийн гишүүд оргилд амжилттай хүрсний дараа уулын спортын мастер Р.Түвшинтөр, Р.Түвшинбаяр нар уулын цанаар аюулгүй, мэргэжлийн түвшинд бууж, авиралтаа амжилттай өндөрлүүлсэн ажээ. Дашрамд сонирхуулахад  Асралт хайрхан уул нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших, Хэнтийн нурууны хамгийн өндөр оргил бөгөөд далайн түвшнээс дээш 2799 метрийн өндөрт сүндэрлэдэг. Байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын гүн утга агуулгаараа Монгол орны чухал бүс нутгийн нэгэнд зүй ёсоор тооцогддог энэхүү хайрхан нь монголчуудын хувьд эртнээс нааш ариун дагшин хэмээн шүтэгдэж ирсэн юм. Тус уул нь Хэнтийн нурууны төв хэсэгт, тайгын бүсэд багтах бөгөөд уул, ой, гол мөрөн хосолсон унаган байгальтай. Онон голын эх ундаргын сав газарт хамаарах уг бүс нутагт шинэс, гацуур, хуш зэрэг шилмүүст ой зонхилж, буга, хандгай, бор гөрөөс, баавгай зэрэг зэрлэг амьтад нутагладаг. Уур амьсгалын хувьд өвөлдөө -30 хэм хүртэл хүйтэрч, зундаа +15 хэм орчим сэрүүхэн байдаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %