Бөмбөгтэй хоккейн олон улсын тэмцээн Эрдэнэт хотод маргааш эхэлнэ

Зөвлөлт-Монголын хамтарсан экипажийн сансрын хамтарсан нислэгийн 45 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан, “Хоёр нуур цом”-ын төлөөх Бөмбөгтэй хоккейн аварга шалгаруулах тэмцээн маргааш Эрдэнэт хотод эхлэх гэж байна.

Хөвсгөл, Байгал нуурын цомын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнийг Хөвсгөл аймгийн Ханх суманд зохион байгуулахаар төлөвлөсөн ч цаг агаарын дулаарал, мөс хайлах эрсдэлийг харгалзан, байршлыг өөрчилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын Хөл бөмбөгийн талбайд 02-р сарын 25-ны өдрийн 10:30 цагт зохион байгуулахаар болжээ.

Тус нөхөрсөг тэмцээнд гурван улсын багийн 60 гаруй тамирчин оролцоно. Тодруулбал, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын шигшээ баг, Эрхүү мужийн оюутны “Польтех” баг, Монгол Улсыг төлөөлж “Хангарди” спорт клубын хоккейн шигшээ багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, ОХУ-ын Эрхүү мужийн Политехникийн их сургуулийн Ерөнхий захирал, ОХУ-ын Бөмбөгтэй хоккейн оюутны лигийн ерөнхийлөгч М.В.Корняков нарын хүндэт зочид хүрэлцэн ирж оролцох юм.

Тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд маргааш Эрдэнэт хотод эхлэх бөгөөд хаалтын тоглолт энэ сарын 28-нд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын Максимиха суурин, Байгал нуурын эрэг дээр зохион байгуулагдаж, аваргууд тодорно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %