50 ЖИЛИЙН ТҮҮХТ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Дулааны цахилгаан станц улирч буй Модон могой жилд цехийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд идэвх санаачилга гаргаж, өндөр үр бүтээлтэй ажилласан илч, гэрлийг түгээгчдээ “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжлөх ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагааг нээж, Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ “Бид өнгөрсөн онд хамт олноороо нэг сэтгэл, нэгдмэл зорилготой ажиллалаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй ажиллахын зэрэгцээ үндсэн хоёр бүтээгдэхүүн болох цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн нэгж өртгийг бууруулан, 9 тэрбум төгрөг хэмнэсэн. Мөн цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлж буй нэгж үнийг нэмэгдүүлснээр нэмэлт орлоготой ажилласан зэрэг олон амжилтын эзэд болсон та бүхэндээ баяр хүргэе. Тэр дундаа ажил үйлсээрээ хамт олноо манлайлж, 50 жилийн ойн босгон дээр хийсэн бүтээснээ үнэлүүлж байгаа Хөдөлмөрийн аваргууддаа амжилт хүсье” гэсэн юм.

Дулааны цахилгаан станцын Модон могой жилийн "Хөдөлмөрийн аварга"-аар Түлш дамжуулах хэсгийн Тоног төхөөрөмжийн засварчин Б.Ариунболд тодорсон бол Хэсгийн хөдөлмөрийн аваргаар Түлш дамжуулах хэсгийн Конвейерийн машинч Б.Тунгалагтамир, Зуухны хэсгийн ашиглалтын мастер Ц.Баярхүү, Турбины хэсгийн турбины машинч Б.Лодойдамба, Цахилгаан техникийн хэсгийн Туршилт хэмжилтийн инженер Э.Энхтөр, Засвар механикийн хэсгийн Зуухны тоног төхөөрөмжийн машинч Д.Хүрэлбат, Хими, ус бэлтгэлийн хэсгийн Химийн шинжилгээний лаборант Ч.Даваабаяр, Дулааны шугам сүлжээний хэсгийн Цахилгаан ба хийн гагнуурчин Ш.Элбэгзаяа, Үйлдвэр техникийн товчооны ДШС-ний горим тохируулгын инженер С.Энхзул, Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Цагаанхүү нар тодорч, шагналаа гардлаа.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %