Авто тээврийн цехийн Хөдөлмөрийн аваргууд тодорлоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Авто тээврийн цех улирч буй Модон могой жилд цехийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд идэвх санаачилга гаргаж, өндөр үр бүтээлтэй ажилласан эрдэнэсийн тээвэрчдээ “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжлөх ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр “Оюу” танхимд боллоо.

Энэхүү үйл ажиллагааг нээж, Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж үг хэлэхдээ, өнгөрсөн онд нийт 35.6 сая м3 уулын цул тээвэрлэж, 347.8 сая т/км ачаа эргэлт хийхийн зэрэгцээ тээврийн хэрэгслийн бэлэн байдал, парк ашиглалт, төрөл бүрийн тээврийн хэсгийн машин цагийн үйлчилгээ зэрэг олон үзүүлэлт 100 давсан хувиар биелсэн бахдам амжилтыг онцлон дурдлаа. Түүнчлэн, уурхайн зориулалттай 142 тонны даацтай KOMATSU HD-1500-8 загварын гурван өөрөө буулгагчийг хүлээн авч, амжилттай угсарч, ашиглалтад оруулсан бөгөөд дараагийн таван автомашины нийлүүлэлт энэ оны эхний хагас жилд хийгдэх талаар мэдээлэв.

Авто тээврийн цехийн Хөдөлмөрийн аваргаар Уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын машины жолооч Сүхбатын Эрдэнэбаяр, Цэрэнжавын Мөнх-Ирээдүй, Дэндэвийн Батболд, Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн засварчин Баярсайханы Батбилэг, Мягмаржавын Энхмэл, Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн засварчин Жавзангийн Баяраа, Төрөл бүрийн маркийн автомашины засварын хэсгийн мастер Хүрлээгийн Баярсайхан, Ачаа тээвэр, шуурхай үйлчилгээний хэсгийн автобусны жолооч Энэбишийн Энхболд, Тусгай зориулалтын тээврийн хэсгийн жолооч Алтанхуягийн Содномжамц, Зорчигч тээврийн хэсгийн автобусны жолооч Жамсрангийн Жамъяндаш, Хүнд машин механизмын хэсгийн жолооч Чойжилсүрэнгийн Эрдэнэцогт, Хөнгөн тэрэгний тээврийн хэсгийн жолооч Батсуурийн Батмөнх, Үйлдвэр техникийн товчооны инженер технологич Доржсүрэнгийн Цогт, Эрчим зүйн товчооны засварчин Ханддоржийн Эрдэнэдаваа, Механикийн товчооны цахилгаан ба хийн гагнуурчин Сүхбаатарын Түмэннаст нар тодорч, шагналаа гардав.

Мөн энэ үеэр Уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын машины жолооч Нэргүйн Пүрэв “Онц тээвэрчин”, Технологийн тээврийн аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгч Лхагвын Отгонсүрэн “Нийтийн аж ахуйн Тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг хүртсэн юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %