Могой жилийн Хөдөлмөрийн аварга баяжуулагчид тодорлоо

XYII жарны гал морь жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Баяжуулах үйлдвэр 2025 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд идэвх санаачилга гарган хамт олноо манлайлан ажиллаж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан ажилтнуудыг Хөдөлмөрийн аваргаар өргөмжлөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Эрдэнэт үйлдвэрийн Ернхий захиргааны “Оюу” танхимд өнөөдөр боллоо.

Баярын энэхүү үйл ажиллагааг нээж, Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Г.Цогтгэрэл хэлсэн үгэндээ, улирч буй могой жилд Баяжуулах үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээр түүхэн дээд амжилт тогтоосныг онцлов. Тухайлбал, 39.9 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 255.0 мянган тонноор давуулан биелүүлжээ. Мөн 5669.08 тонн зэсийг зэсийн баяжмалд, 30.29 тонн молибденыг молибдены баяжмалд тус тус илүү үйлдвэрлэсэн байна. Түүнээс гадна өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллахад баяжуулагч бүрийн хичээл зүтгэл, хөлс хүч, ур чадвар, манлайлал байгааг тэрээр цохон тэмдэглэсэн. 

 XYII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх модон могой жилийн Хөдөлмөрийн аварга баяжуулагчаар Бутлан тээвэрлэх хэсгийн тээрмийн машинч Нэргүйн Цэнд-Аюуш, цахилгаанчин Баярхүүгийн Бат-Энх, конвейерийн машинч Дашдоржийн Энхтүвшин, Өөрөө нунтаглах хэсгийн тээрмийн машинч Доржсүрэнгийн Баянболд, тоног төхөөрөмжийн засварчин Дашсамбуугийн Эрдэнэхуяг, Нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн засварын механикч Дамдинсүрэнгийн Бат-Эрдэнэ, тээрмийн машинч Алтанхундагын Алтанбаяр, гүүрэн кранчин Гришийн Нарантуяа, хяналтын оператор Пүрэвсүрэнгийн Бямбасүрэн, Шүүн хатаах хэсгийн тоног төхөөрөмжийн ээлжийн засварчин Баяндалайн Бат-Эрдэнэ, цахилгаанчин Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ, Урвалжийн хэсгийн уусгагч Гэрэлийн Нямдаваа, Хаягдлын аж ахуйн хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн ээлжийн засварчин Энхтайваны Жамбалсүрэн, Засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Жанцандоржийн Чинсайхан, Цагаанхүүгийн Цогтбаяр, Ганбаатарын Ерэнбүргэд, Төлөвлөлт, шинжилгээний товчооны хөдөлмөрийн Тэрүүлэх эдийн засагч Жамсранжавын Дорждулам, Дулаан агааржуулалтын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Шархүүгийн Мөнх-Оргил, Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын хэсгийн техникийн программ зохиогч инженер Байгабилын Жарканбек, Дотоод тээврийн хэсгийн экскаваторын машинч Цолмонгийн Эрдэнэсүх нар тодорч, шагналаа гардлаа. Хөдөлмөрийн аваргуудыг “Хүндэт самбарт” алдаршуулж, хоёр сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулав.   

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаалаар Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн гүүрэн кранчин Д.Батцэцэг, шүүлтүүрчин С.Баярмаа нарыг “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнасныг гардуулж, баяр хүргэсэн юм.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %