Баяжуулах үйлдвэр төлөвлөгөөнөөс 255 мянган тонноор илүү хүдэр боловсруулсныг тайлангийн хуралд онцоллоо

Эрдэнэт үйлдвэрийн баяжуулагчид хөдөлмөрийн оновчтой зохион байгуулалтаар ажилласны үр дүнд 2025 оны хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 255.0 мянган тонноор давуулан биелүүлж, 5669.08 тонн зэсийг зэсийн баяжмалд, 30.29 тонн молибденыг молибдены баяжмалд тус тус илүү үйлдвэрлэснийг тайлангийн хурлын үеэр мэдээллээ.

Мөн Баяжуулах үйлдвэрийн ирээдүйг тодорхойлох Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэл, Шинэ хаягдлын сан байгуулах зэрэг томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг өнгөрсөн онд амжилттай эхлүүлсэн. Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 100 хувь, нийлүүлэлт 95 хувь, барилгын газар шорооны ажил 15 хувийн гүйцэтгэлтэй явна. Харин Шинэ хаягдлын сан байгуулах ажлын ТЭЗҮ боловсруулах ажил 75 хувь, нарийвчилсан зураг төслийн ажил 20 хувьтай, Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажлын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөв боловсруулах ажил бүрэн дууссан байна. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан бөгөөд одоогоор тоног төхөөрөмжийн инженерчлэл үйлдвэрлэлийн ажлууд хийгдэж байна. Газар шороо болон барилгын ажлыг ирэх гуравдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгааг онцлов.

Баяжуулах үйлдвэрт эрчим хүчний зардал жин дардаг. Өнгөрсөн оны төлөвлөгөөнд эрчим хүчний зарцуулалт 23.5 кВт·ц/тн байхаар тооцсон боловч гүйцэтгэлээр 14.954 сая кВт.ц эрчим хүч хэмнэсэн байна. Тус цехийн техник, технологийн шинэчлэлтийн хүрээнд Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийг ашиглалтад оруулж, 96 флотомашиныг 22 болгон сольсон, мөн технологийн шаардлагын дагуу хийн үлээгүүр болон II шатны жижиг тээрмүүдийг хэсэгчлэн зогсоосон зэрэг нь эрчим хүчний зарцуулалт буурахад нөлөөлжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны тайлангийн хурлын комиссын шийдвэрээр Баяжуулах үйлдвэр 92.68 үнэлгээтэй “Хангалттай сайн” дүгнэгдэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %