О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

“Эрдэнэт үйлдвэр их хэмжээний мөнгөөр гарын болон эдийн саван, шампунь худалдан авах тендер зарлажээ” гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар захиалагч болох Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Эрүүл ахуйн товчооны хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Орхончимэгээс тодруулсан юм.

-Өнгөрсөн онд хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр ямар томоохон ажлууд хэрэгжсэн бэ?

-Манай чиглэлээр дөрвөн томоохон хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнд амьсгал хамгаалах, сонсгол хамгаалах, эргономикийн, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн дунд хугацааны хөтөлбөрүүд багтдаг. Эдгээр хөтөлбөрүүдийн үр дүнд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн үйлчлэлийг бууруулах олон ажил хийгдсэн. Судалгааны дүнгээс харахад ажилтнуудын сэтгэл ханамж харьцангуй өндөр байгаа. Мөн сэтгэл зүйн эрүүл мэндийн өдөрлөгүүд, модуль сургалтууд зохион байгуулж, бүлгийн уулзалт, ганцаарчилсан зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ, иог бясалгал зэрэг олон төрлийн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн.

-Эрдэнэт үйлдвэр 400 гаруй сая төгрөгөөр гарын болон эдийн саван худалдан авах тендер зарласан гэх мэдээлэлд та ямар тайлбар өгөх вэ?

-Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш. Ажлын байр, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл гээд олон хүчин зүйлээс хамаардаг. Тэр дундаа ажилтнуудын эрүүл ахуй нэн чухал. Бид ажилтнуудаа гарын болон эдийн саван, цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн бодисоор тогтмол хангах үүрэгтэй. Өнгөрсөн онд худалдан авалтын үйл ажиллагаанаас үүдэлтэй тасалдал үүссэнээс шалтгаалан ажлын байрны эрүүл ахуй алдагдах эрсдэл бий болж, ажилчдаас гомдол ч нэлээд гарсан. Энэ удаад бүх төрлийн саван, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дор багцлан худалдан авах тендер зарлаж байгаа юм билээ. Саван гэхэд л эдийн саван, гарын саван, эмнэлгийн зориулалтын ариутгалын шингэн саван гээд олон төрөлтэй. Түүнээс гадна зочид буудал, “Сэлэнгэ” амралт, Хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв зэрэг нийгмийн цех, нэгжүүдийн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд мөн багтсан. Шампунь, ангижруулагчаас эхлээд, бүх төрлийн угаалга, ариутгал, халдваргүйтгэлийн бодис… Иймээс худалдан авалтын нийт үнийн дүн мэдээж өндөр харагдаж байгаа

-Хэвийн бус нөхцөлд хэчнээн хүн ажилладаг вэ? Тэдэнд жилд хэчнээн саван олгодог вэ?

-Эрдэнэт үйлдвэрт хэвийн бус нөхцөлд ажилладаг 4500 ажилтан бий. Бид жилдээ зөвхөн гарын саван гэхэд 45 мянган ширхэг захиалж авдаг. Өөрөөр хэлбэл, нэг ажилтанд сард дунджаар нэг ширхэг гарын саван олгодог гэсэн үг. Үүнээс гадна гарын хүйтний эсрэг тос, гарын хамгаалалтын тос, цэвэрлэгээний тос зэрэг бүтээгдэхүүнүүд бий. Эдгээр нь худалдан авалтын нэг багцад хамрагддаг. Худалдан авалтын үйл ажиллагаа ERP системээр явагддаг бөгөөд каталогууд үүсгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд уг каталогоос өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн захиалгаа хийдэг.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %