ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮНИЙ НӨӨЦ, ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС 2025 ОНД

Тус хэлтэс энэ онд Хүний нөөцийн менежментийн олон улсын стандарт, ажилтны хөгжил, чадамжийн үнэлгээ, байгууллагын соёл, дижитал шийдлүүдийн хэрэгжилтээр жишиг тогтоосон онцгой амжилтуудтай нэг жилийг үджээ. Хэлтсийн дарга О.Отгонбаярын хэлснээр “Энэ жил бол Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн систем олон улсын түвшний тогтолцоо болон төлөвшиж, ажилтны хөгжлийн шинэ экосистем бүрэн идэвхэжсэн жил" байлаа гэдгээрээ онцлог юм.

ISO 30400: Хүний нөөцийн тогтолцоо олон улсын түвшинд баталгаажлаа

Эрдэнэт үйлдвэр Хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартаа давтан баталгаажуулах аудитад үл тохиролгүйгээр, 85 хувь нийцэлтэй дүгнүүлж, олон улсын түвшний HR системтэй байгууллага гэдгээ нотлов. Францын “AFNOR” группийн аудитор багийн зүгээс: Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн менежментийн шинэлэг, тогтвортой хөгжлийн загвар болж байна. HR тогтолцоо нь “зүрх шиг эрүүл, хүчтэй хөгжиж байна” хэмээн үнэлсэн нь онцгой амжилт боллоо.

Ажилтны хөгжлийн томоохон хөтөлбөрүүд хэрэгжлээ

“Talk Talk English” ахисан түвшний сургалт

2025 онд инженер, техникийн 39 ажилтан ахисан түвшний англи хэлний сургалтад хамрагдав. Ерөнхий захирал Г.Ёндон: “Энэхүү сургалт нь Олон улсын технологи, шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх оюуны хөрөнгө оруулалт” хэмээн онцолж, ажлын байран дахь хэлний сургалтын тогтолцоо нэг шат ахисан жил боллоо.

“Менторшип–2025” хөтөлбөр

12 ментор 12 шинэ ажилтантай багш-шавийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаанд байгууллагын соёл, стандарт, мэргэжлийн чадвар дамжуулсан бөгөөд энэ жилээс шавь нь ментороо өөрөө сонгодог шинэ систем нэвтэрснээр илүү үр дүнтэй болжээ.

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хөгжлийн хөтөлбөр

Хүний нөөцийн цогц системийг бэхжүүлэх ажлын хүрээнд HR мэргэжилтнүүдийн ур чадварыг ахисан түвшинд хүргэх “Хөгжлийн хөтөлбөр”-ийн II шат эхэлж, мэргэжлийн чадавхыг системтэйгээр дээшлүүлэх сургалтууд хэрэгжиж байна.

Чадамжид суурилсан удирдлагын тогтолцоо бэхэжлээ

Шинэ Хөдөлмөрийн хуулийн дагуу үйлдвэрийн хэмжээнд анх удаа 1548 ажлын байр, 26 мэргэжлийн чиглэлд чадамжийн үнэлгээг хийж, ажлын байрны стандарт-ур чадвар-цалин урамшууллын уялдааг зохион байгуулсан нь хүн төвтэй менежментийг бодитоор бэхжүүлсэн чухал ажил боллоо. Үнэлгээнд үйлдвэрчний эвлэл, сургалтын байгууллага, цалин урамшууллын хэлтсийн төлөөлөл оролцсон нь ил тод, нээлттэй үнэлгээний жишгийг тогтоов.

HR инновац, дижитал шийдэл - “SMART SPACE–2025” уралдаан

“Миний ажлын байр - бидний илэрхийлэл” уриатай инновацын уралдаанаар дараах дижитал шийдлүүд амжилттай хэрэгжив:

HR чатбот-ажилтанд автомат, хурдан мэдээлэл өгөх систем нэвтэрлээ.

“Ажлын байрнаасаа аз жаргал мэдэрье” дотоод аян - байгууллагын эерэг орчныг бий болгож, ажилтны туршлагыг мэдэгдэхүйц сайжруулав.

Эдгээр шийдэл нь Хүний нөөцийн ажлын процессыг автоматжуулж, мэдээллийн хүртээмж, үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргахад түлхэц болсон.

Архив, албан хэрэг хөтлөлт - Улсын хэмжээнд жишиг тогтоолоо

Эрдэнэт үйлдвэрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа тасралтгүй 11 жил улсын үзлэгт 2015, 2019, 2025 онуудад дараалан “Маш сайн” дүн авсан нь хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал, цахим гарын үсгийн хэрэглээ өндөр түвшинд хүрч, тогтвортой байнгын өөрчлөлтийн баталгаа боллоо. Мөн зориулалтын төрөлжсөн архивын байр нь улсын хэмжээнд жишиг байгууламж хэмээн онцлогдсон байна.

Мэдлэг түгээх экосистемийг хөгжүүлсэн он

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд олон улсын туршлага судлах, байгууллагуудын мэдлэг солилцох өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулж, мэдлэг түгээх, харилцан суралцах экосистемийг байнгын ажиллагаатай болгосон нь энэ оны бас нэгэн томоохон амжилт байлаа. Хэлтсийн дарга О.Отгонбаярын хэлснээр: “2025 он бол хүний нөөцийн тогтолцоогоо олон улсын түвшинд баталгаажуулж, ажилтны хөгжлийн экосистемээ шинэ шатанд гаргасан, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хөгжилд суурь болсон онцгой жил байлаа.”

Эдгээр амжилтууд нь Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлого шинэлэг, тогтвортой, олон улсын жишигт нийцсэн менежмент болж төлөвшиж буйг харуулж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %