Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа сайжирч, өртөг зардал буурах боломж бүрдлээ

Эрдэнэт үйлдвэрт 2025 онд хийгдсэн томоохон шинэчлэл:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах зорилтын хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл болон өргөтгөл, шинэчлэлийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Хүдэр бэлтгэл, баяжуулалт, хаягдлын менежмент гэсэн гурван багц чиглэлд хийгдэж буй ажлууд үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөх, технологийн дэвшлийг нутагшуулах чухал алхам боллоо.

 

Тоног төхөөрөмжийн шинэчлэл амжилттай үргэлжилж байна

Энэ оны 10 дугаар сарын 8-нд Нунтаглан баяжуулах хэсгийн элэгдэж ашиглалтын хугацаа нь дууссан МШЦ-5.5х6.5 №5 тээрмийг БНХАУ-ын CITIC компанийн шинэ тоног төхөөрөмжөөр амжилттай сольж, ашиглалтад орууллаа. Энэ нь үйлдвэрт өндөр ачаалалтай ажилладаг үндсэн нэгжийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах стратегийн ач холбогдолтой шинэчлэл болов.

 

Гидросульфид натри урвалжийг амжилттай нутагшууллаа

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн зэс, молибдений баяжуулалтын дамжлагад гидросульфид натри дарагч урвалжийг туршиж нэвтрүүлэн, 2025 оны наймдугаар сараас тогтмол хэрэглэж эхэлсэн. Шинэ урвалж нэвтрүүлснээр:

-Урвалж болон уурын зарцуулалт буурч, жилд 16 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломж бүрдэв.

-Тээрмийн хуяг солих хийн түлхүүрийг өргөх ENDO ELF-22 тэнцвэржүүлэгч өргүүрийг нэвтрүүлснээр ажилтны биеийн хүчний ачааллыг 60–70 хувь бууруулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөл эрс сайжирч байна.

 

SIEMENS GH-180 VDF давтамж хувиргагчийг 9 тээрэмд суурилуулав

Нэгдүгээр шатны 9 тээрмийг SIEMENS GH-180 VDF давтамж хувиргагчаар тоноглолоо. Энэхүү систем нь өндөр чадлын тоног төхөөрөмжид зориулагдсан, гэмтэл илрүүлэх хамгаалалтын ухаалаг системтэй бөгөөд үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулах, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах давуу талтай юм.

 

Төслийн багцуудаар хэрэгжиж буй өргөтгөл, шинэчлэлийн ажлууд

Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоолын дагуу Эрдэнэт үйлдвэр хүдэр бэлтгэл, хүдэр баяжуулалт, хаягдлын менежментийн 3 чиглэлийн өргөтгөл, шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлж байна.

Хүдэр бэлтгэл:

-ӨНХ-ийн өргөтгөлийн төсөл бүрэн хэрэгжсэн. Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэлийн ажил гүйцэтгэлийн шатанд явж байна.

Хүдэр баяжуулалт:

-Хам баяжуулалтын 2, 3, 5-р секцийн шинэчлэл хийгдсэн. Дараагийн секцийн судалгааны ажил үргэлжилж байна.

Хаягдлын менежмент:

-Хаягдал өтгөрүүлэгч технологи нэвтрүүлэх төсөл тендерийн шатанд.

-Шинэ хаягдлын сангийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байна.

Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэлийн онцлох мэдээлэл

Энэ төслийн хүрээнд Ил уурхайгаас 2056 он хүртэл боловсруулах хүдрийн дээжийг олон улсын лабораториудад шинжлүүлэхэд хүдрийн хатуулаг огцом өссөн нь одоогийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг шинэчлэх шаардлагыг бий болгожээ.

Шинжилгээний дүнгээс:

-Бондын индекс 13.65 → 16.12 кВт*цаг/тн, цаашид 18.3 хүртэл өсөх хандлагатай

-Тээрмийн цагийн бүтээмж 3 хувь буурсан.

-Шинэчлэл хийлгүйгээр хүчин чадал 10 хувь буурч, жилд 17.93 сая тн-оос дээш хүдэр боловсруулах боломжгүй болох эрсдэлтэй. Мөн 47 жил ашигласан ККД-1 бутлуурын барилгын элэгдэл ихсэж, мэргэжлийн байгууллагууд засварын дараах баталгааг өгөх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.

Төсөл хэрэгжсэнээр:

-Ашиглалтын хувьсах зардал 7 хувь буурна.

-Борлуулалтын орлого 2.5 сая ам.доллараар өснө.

-Үйл ажиллагааны зардал 614.28 сая ам.доллараар буурна.

-Нэг тонн хүдэр боловсруулах өртөг 6 хувь буурна.

-Хөрөнгө оруулалтаа 7.6 жилд нөхөх юм. Одоогийн байдлаар төслийн гүйцэтгэл 52 хувьтай явж буй. Эрдэнэт үйлдвэр 2025 онд үйлдвэрлэлийн хөгжил, технологийн шинэчлэлийн томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, бүтээмж, өртгийн үр ашигт илт мэдрэгдэх ахиц гаргаснаар олон улсын шаардлагад нийцсэн, орчин үеийн уулын баяжуулах үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон ажиллаж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %