Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдан явууллаа. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа хэвийн явагдсан бөгөөд ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийг хуваарийн дагуу олгожээ. Мөн энэ долоо хоногийн баасан гарагт ХАБЭА-н ээлжит бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөснийг мэдээллээ.

 -БОНХХ-ээс үйлдвэрийн газрын Байгаль орчны 2025 оны ажлын тайлан, 2026 оны төлөвлөгөөний төсөл, холбогдох бичиг баримт болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт аюултай хог хаягдал устгах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид 42.1 кг устгал шаардлагатай химийн бодис, 136 кг принтерийн хор, 1.6 тонн фильтр, 17 тонн тортгийг шилжүүлсэн байна. Мөн тусгай зөвшөөрөлтэй гурван аж ахуйн нэгжийн гэрээний гүйцэтгэлийг дүгнэжээ.

 -Үйлдвэрлэл, техникийн хэлтэс үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг танилцуулахдаа уулын цул гаргалт 101.1 хувь, хөрс хуулалт 98.9 хувь, хүдэр дамжуулалт 99.4 хувь, хүдэр боловсруулалт 105.7 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцлов. Одоогийн байдлаар өвлийн дизель түлшний долоо, моторын маслын 23, хүхэрт натрийн 14, урвалжийн 15 хоногийн нөөцтэй байна.

Шуурхайн төгсгөлд Ерөнхий инженер Т.Батмөнх дараах чиглэл, үүргүүдийг өглөө. Үүнд:

 -Энэ долоо хоногт ХАБЭАХ-ээс үйлдвэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдлын бага хурлыг зохион байгуулж, бүх цех, хэлтсүүд жилийн эцсийн дүнгээ танилцуулах бөгөөд тулгамдсан асуудлаа хэлэлцэн, алдаа давтахгүй байх арга хэмжээг ярилцаж, хийсэн ажлаа дүгнэнэ. Тиймээс цехийн удирдлагууд бага хуралд онцгой ач холбогдол өгч оролцохыг анхааруулав.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл өнгөрсөн оны ажлаа дүгнэсэн бөгөөд Дотоодын цэрэг, Гэрээт цагдаагийн хэлтэс болон цех, хэлтсүүд хамтран зохион байгуулсан “Уураар биш ухаалгаар шийдье” арга хэмжээ өндөр үнэлгээ авсныг онцоллоо.

 -Үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөг биелүүлэхийн зэрэгцээ уурхайн ам тэлэх, шинэ ТЭЗҮ-тэй уялдсан уулын ажил, уулын цул тээвэрлэлтээр нөөц бүрдүүлэх зэрэг томоохон ажлууд өрнөж байна. Техникийн шинэчлэлийн хүрээнд тоног төхөөрөмжүүд ирж эхэлсэн бөгөөд нийт 8 комацу машин ашиглалтад орно. Мөн конвейерын систем хугацааны дагуу ашиглалтад орох бөгөөд хугацаа сунгах боломжгүй. Эхний улиралд уулын цул тээвэрлэлт эхлүүлэхээр төлөвлөсөн.

 

Эдгээр хоёр том төсөл хэрэгжсэнээр шинэ ТЭЗҮ-ийн дагуу уурхайн шинэ үе шат эхэлж, хүдрийг шинээр нээх боломж бүрэн бүрдэх бөгөөд энэ бүх ажлын амжилт нь ил уурхайн удирдлагын зохион байгуулалт, хугацаа баримтлах чадвараас шууд хамаарахыг тэмдэглэлээ.

 -Дараагийн чухал чиглэл нь нүүрс болон технологийн материалын нөөц бүрдүүлэх ажил. Техникийн зөвлөлийн шийдвэрүүд гарч, худалдан авалтууд эхэлсэн бөгөөд бүх ажлыг тодорхой хугацаатай төлөвлөж, долоо хоногийн протокол дээр тогтмол дүгнэн ажиллахыг үүрэг болголоо. Мөн Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд зайлшгүй шаардлагатай бараа материалын ханган нийлүүлэлт, экспортын бүтээгдэхүүний баяжмал ачилтад анхаарал хандуулж, нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох нэгжүүдэд даалгав.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %