АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ

- Удахгүй, Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдөр, мөн шинэ оноо угтан авах гэж байна. Авто тээврийнхэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлсэн амжилтаар угтах байх?

-Авто тээврийн цехийнхэн оны эхний 11 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэлээ. Бид үйлдвэрийнхээ төрсөн өдрийг, уулын цул гаргалт 219 мянган метр куб буюу 107.8 хувиар, хөрс хуулалт 37.6 мянган метр куб буюу 102.6 хувиар, хүдэр олборлолтыг 469840 тонн буюу 113 хувиар, ачаа эргэлтийг 672 мянган тонн км-ээр илүү буюу 102.3 хувиар тус биелүүлсэн амжилтаар угтаж байна. Манай цех үйлдвэрийн хамгийн их хөдлөх бүрэлдэхүүнтэй. Нийт 288 тээврийн хэрэгсэл нь төрөл, зориулалтаараа зургаан тээврийн хэсэгт хуваагдан ажиллаж байна. Хамтын хүчээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт, зорилго зорилтоо биелүүлэн ажиллаж буй Авто тээврийн цехийн хамт олон, үйлдвэрийнхээ нийт уурхайчдадаа ойн баярын мэнд дэвшүүлье.

-Авто тээврийн салбарын хөгжил дэвшлийн замнал зуун жилийн түүхээ бичсэнээрээ энэ он та бүхний хувьд онцлог байлаа. Ойн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд юу байв?

-Монгол Улсад Авто тээврийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиолоо. Төр засаг болон салбарын яам, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс авто тээврийнхний түүхэн ойд өндөр ач холбогдол өгч, тэдний амжилт бүтээлийг үнэлэн дэмжиж ажилласан. Бид ойн хүрээнд 30 гаруй төрлийн бүтээлч ажил, ажилчдадаа чиглэсэн үйл ажиллагаа, онол практикийн хурал, мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа. Энэ бүхнээ дүгнэж өнгөрсөн 7 сард нийт ажилтнуудаа оролцуулан, бага наадмыг хийсэн. Тээвэрчид, уулын ажлынхан гээд манай олон тэргүүний ажилтнууд төр засаг, салбарын одон медалиар энгэрээ мялааж, хамт олныхоо бахархлыг төрүүлсэн сайхан үйл явдал боллоо.

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө хэрхэн биелэв?

-Ирж буй 2026 онд Авто тээврийн цехийн хамт олон нийт 40 сая метр куб уулын цул тээвэрлэх том зорилго дэвшүүллээ. Үүнд нийт 48 хүнд даацын тээврийн хэрэгсэл шаардлагатай. Сүүлийн 3 жилийн хөрөнгө оруулалтын ажлын үр дүнгээр энэ онд бид Япон улсын Комацу фирмийн 142 тоннын даацтай, HD 1500-8 маркийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн, өөрөө буулгагч 4 авто машин авахаар төлөвлөж, одоо эхний ээлжийн машинаа хүлээн авах гэж байна. Ирэх онд ч бид бас ийм төрлийн 4 авто машин нэмж авахаар төлөвлөсөн. Ингэснээр манай цехэд техникийн парк шинэчлэл бүрэн хийгдэж, шинэ оны зорилтоо хэрэгжүүлэн ажиллах боломж бүрдэж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %