ЭРДЭНЭСИЙН ТЭЭВЭРЧИН

“Тунгалаг тамир” кинон дээр, Хонгор амьсгаадан ирж “Амар байна уу. Ах аа, намайг бодоорой” гэж амжиж хэлээд Цахиур Төмөртэй золгодог шиг “Сайн байна уу? Ах нь сайн ярьж чадахгүй шүү” гэж дөлсөн инээмсэглэлээр мэндэлсэн энэ хүн бол Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн БелаАЗ-ын жолооч Машийн Пүрэвсүрэн.

Арын сайхан хангай нутгийн арал чац сайтай энэ эрийг харахад, залуудаа Өсөхөө аваргатай араасаа андуурагдам байсан болов уу гэмээр. Цэргээс халагдсан жилээ тэр үеийн залуусын тэмүүлэл болсон газар Эрдэнэтийг зорьсон нь одоогоос 38 жилийн өмнө юм. Баазад тээврийн тэрэг жолоодож байгаад, 1993 оны намар Эрдэнэт үйлдвэрт ажилд оржээ. М.Пүрэвсүрэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл эрдэнэсийн тээвэрт тод мөртэй явна.

Экипажийн нөхдөө удирдан, 130 тонн даацтай, БелАЗ-75131 загварын өөрөө буулгагч автомашинаар үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт даалгаврыг тогтмол 100-аас дээш хувиар биелүүлж ирсэн түүний энэ жилийн үзүүлэлт ч бахархам. Энэ онд гэхэд 600 мянган м.куб уулын цул тээвэрлэж, 6.4 сая тн.км ачаа эргэлт гүйцэтгэж, техникийн бэлэн байдлын коэффициентыг 0.95-д хүргэжээ. Мөн Michelin XDR-3 B E4R 33.00R51 загварын дугуйны нормыг 8522 км илүү гүйлгэж, нийт 7.2 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласныг хамт олон нь бахархан ярьсан. “Бие, сэтгэлээ ажилдаа бүрэн бэлдсэн хүн ээлжинд ажрахгүй ээ” гэж өгүүлэх энэ эрхэм, уулын ажлын шуурхай удирдлагын PITRAM системийн уулын цул тээврийн хяналтын программ хангамж, тоног төхөөрөмж, компьютерын ашиглалтын зааврыг чадварлаг эзэмшжээ. Түүнийгээ экипажийн нөхөд, шавь нартаа зааж сургана.

Авто тээврийн цехийн Хөдөлмөрийн гурван удаагийн аварга тэрээр автомашины ажлын ачааллыг зөв хуваарилан, цаг ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, хариуцсан техникээ чадварлаг эзэмшихийн зэрэгцээ засвар үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай хийснээр техникийн бэлэн байдлын болон парк ашиглалтын коэффициентыг тогтмол өндөрт байлгадаг Тэргүүний уурхайчин юм.

М.Пүрэвсүрэн “Сүүлийн 10 жилийн хугацаанд төдий тооны шавьтай болсон. Хүүхдүүд маань сайн ажиллахад өөрөө амжилт гаргасан мэт дотроо баярладаг. Хүн ер нь нас ахих тусмаа хамт олондоо хайртай болдог юм байна. Сайхан залуусынхаа эрч хүчинд л явж байна даа” хэмээн ярихдаа цээж дүүрэн уужуу амьсгаа авна билээ. Энэ нь итгэл даах залуусыг бэлтгэсэн жинхэнэ “Эрдэнэсийн тээвэрчин”-ийн амсхийлт мэт санагдсан билээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
4
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %