ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА

Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсэн түүхэн өдрийн өмнөхөн үйлдвэрлэлийнхний ажил үйлс, амжилтаас онцолж байна. Ил уурхайн хамт олон, уурхайчид энэ өдрийг хэрхэн угтаж байна вэ?

Юуны өмнө 12 дугаар сарын 14-нд тохиох Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдөр, 47 жилийн ойн мэндийг нийт уурхайчдадаа хүргэе. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн хамт олон 2025 онд өндөр үр бүтээлтэй ажиллаж, түүхт ойн өдрөө амжилт, ололт дүүрэн угтаж байна. Уулын цул олборлолтын хэмжээ, үйлдвэрийн маань төрсөн өдрөөр буюу энэ сарын 15-ны өглөө 34 сая метр кубт хүрч, төлөвлөгөө биелж байна. Харин оны эцэст хүлээгдэж буй гүйцэтгэлээр 35 сая 400 мянган метр куб уулын цул олборлохоор байгаа. Мөн уурхайчид бид хүдэр олборлолтоо энэ өдрийн хоёрдугаар ээлжээр 46 сая, нэг зуун мянган тоннд хүргэх бол оны төгсгөлд 47 орчим сая тонн хүдэр олборлох өндөр үзүүлэлт гарч байна.

Энэ онд бид уулын цул гаргахдаа хөрсний хэмжээг илүү олборлох, улмаар уурхайн насыг уртасгахад түлхүү анхаарч ажилласны үр дүнд түүхэн ойн өдрөөр хөрс хуулалтын төлөвлөгөө бас биелнэ. Өөрөөр хэлбэл, 16 сая, 180 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэнэ гэсэн үг. Ингэснээр, 2025 онд манай уурхайн уулын ажил, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд түүхэн дээд амжилт тогтоож, бид энэхүү амжилтын эзэд болж байна. Энэ бол манай хамт олны хичээн зүтгэж, хөдөлмөрлөсний үр дүн, гэж онцлон хэлье.

Бид энэ онд уулын цул гаргалтын төлөвлөгөөг биелүүлэх, гаднын байгууллагаас түрээсийн үйлчилгээ авахгүй байх, өртөг зардлыг бууруулах зэрэг олон зорилго тавьж, тэдгээрийг оны эхнээс нарийвчилсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажилласан нь бидний энэ амжилтын үндэс боллоо.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө өндөр үзүүлэлтээр биелэхэд олон хүчин зүйлээс шалтгаална. Энд нөлөөлсөн онцлох ажлууд юу байв?

Ил уурхайн хамт олон өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд үйлдвэрийн төрсөн өдрөөр, жилд 15000 тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай Тэсрэх бодисын шинэ үйлдвэрээ нээж, ашиглалтад хүлээн авч байлаа. Тэгвэл нэг жилийн хугацаанд бид үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, 16500 тонн тэсрэх бодис үйлдвэрлэн, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байна.

Түүнчлэн, уурхайн хүдрийн захын агуулгыг 20 хувьд буулгаж, ойролцоогоор 5 сая орчим тонн хүдрийг бага агуулгатай овоолго руу тээвэрлэхгүйгээр шууд Баяжуулах үйлдвэрт нийлүүлсэн нь зардал бууруулж, эдийн засгийн өндөр үр өгөөж үзүүллээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэхүү хүдрийн захын агуулгыг 20 хувьд буулгах шийдвэрийг Ерөнхий захирал Г.Ёндон гаргаснаар уурхайн амьдрах насыг нэмж, эдийн засгийн эргэлтийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой, өргөн боломж бүрдүүлсэн.

Ашигт малтмалыг бүрэн дүүрэн олборлож, ашиглах үүднээс 20-25 хувийн бага агуулгатай “9Б” овоолгын хүдрээс 2 сая 300 мянган тонн хүдрийг Баяжуулах үйлдвэрт нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулсан нь хүдрийн агуулгыг дундажлах таатай нөхцөл бүрдүүллээ. Мөн төвийн ордоос, исэлдсэн хүдрийг технологийн процесст нэвтрүүлэх шийдэл гаргаж, баяжуулалтын процессоо явуулсан гэх зэргээр олон ажлыг уурхайчид хамтын хөдөлмөрөөр амжилттай гүйцэтгэлээ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ түүхэн дээд хувиар биелүүлж байна. Энэ бүхэнд бид Баяжуулах үйлдвэртэйгээ хамтран ажилласан бөгөөд баяжмал гаргалтыг нэмэгдүүлэх, технологийн бусад шийдвэрийг цаг тухайд нь оновчтой, зөв гаргаж байсан баяжуулагчдадаа талархаж буйгаа илэрхийлье.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %