Оюут ордын нарийвчилсан хайгуул амжилттай дуусаж, ашиглалтад бэлтгэл хангагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан стратегийн зорилтын хүрээнд Эрдэнэтийн зэс, молибденын ордын хил дотор багтдаг Оюут болон бусад хэсгүүдэд эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх томоохон ажил ийнхүү амжилттай хэрэгжив. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтэс, Геологи, маркшейдерийн хэлтэс, Геологи, хайгуулын экспедици тэргүүтэй хамт олон Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших Оюут ордын нарийвчилсан хайгуулын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанд, чанарын өндөр түвшинд гүйцэтгэн 2025 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт танилцуулсан.

Оюутын ордын судалгаа анх 1970-аад онд эхэлж, 1990 оны ШУТЗ-ийн шийдвэрээр 42 сая тонн хүдэрт 0.4 хувийн зэсийн дундаж агуулгатай, 166 мянган тонн металл зэсийн нөөцтэй гэж тогтоож байсан. Харин 2023–2025 онд орчин үеийн олон улсын стандартад нийцсэн иж бүрэн хайгуул хийснээр энэхүү мэдээлэл үндсээрээ шинэчлэгдэв. Талбайн геологийн зураглал, геохими, геофизик (цахилгаан, соронзон, магнетотеллур), суваг малтлага, далд нэвтрэлт, өрөмдлөг, гидрогеологи, хүдрийн технологийн туршилтууд, эрдэслэг бүрэлдэхүүний судалгаа зэрэг цогц ажил хийгдсэн. Мөн элсний нөөцийн үнэлгээ, байгаль орчны тандан судалгаа, палеонтологи, археологийн авран хамгаалах малтлага зэрэг нь “хариуцлагатай хайгуул”-ын зарчмыг бүрэн хангажээ.

Нарийвчилсан хайгуулын үр дүнд 900 метр урт, 550 метр өргөн, 800 метрээс илүү гүнд үргэлжлэх хүдрийн биетийг 96 цооногоор 60х60 метрийн торлолоор нягтруулан нийт 49.2 мянган тууш метр өрөмджээ. Үүний дүнд 0.32% зэсийн агуулгатай 357 сая тонн хүдэр, түүнээс 1.1 сая тонн металл зэсийн “бодитой” (B) зэрэглэлийн нөөц тогтоогдсон нь өмнөх тогтоолын дүнд харьцуулахад хүдрийн хэмжээ 8.5 дахин өссөн дүн юм. Энэ нөөц дээр үндэслэсэн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т дор хаяж 600 сая ам.долларын цэвэр ашиг олох боломжтойг харуулж байгаа бөгөөд улсын эдийн засагт оруулах бодит хувь нэмэр асар өндөр гэж Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг онцоллоо. Ийнхүү “Эрдэнэтийн-Овоо”-ны Оюут ордыг ашиглалтад бэлтгэх стратегийн ач холбогдолтой томоохон ажил амжилттай дуусаж, үйлдвэрийн цаашдын хөгжлийн шинэ шат нээгдлээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %