Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын ажилтнуудын дунд спортын нөхөрсөг тэмцээн боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар болон  түүний харьяаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнуудын дунд спортын нөхөрсөг тэмцээн, уулзалт зохион байгуулагдлаа. Тус газрын ажилтнууд гурван багт хуваагдан, волейбол, ширээний теннис, шатар, корнхолл зэрэг спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Нөхөрсөг тэмцээнийг нээж, Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга М.Энхмэнд нийт баг тамирчдад амжилт хүсэхийн зэрэгцээ спорт бол хамт олныг нэгтгэж, нэгэн зорилгод хөтлөх үндэс болдог хэмээн онцолсон бол Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Д.Ганчимэг тус арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож буй нийт ажилтнуудад талархал илэрхийлсэн юм.

Энэ оны 11 сарын 1-нд Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын 47 жилийн ой тохиосон бол 11 сарын 5-нд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба 38 дахь жилтэйгээ золгож байна. Түүхэн ойн хүрээнд тус газрын захиргаанаас нийт ажилтнуудынхаа чөлөөт цагийг үр дүнтэй, өгөөжтэй өнгөрөөх зорилгоор ийнхүү нэг өдрийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулав.  

 1978 оны 11-р сарын 1-нд Монгол Зөвлөлтийн хамтарсан Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар, Ерөнхий захирлын туслах Семенов Николай Матвеевичийг Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын даргын албан тушаалд томилсноор  өнөөгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар үүсэн байгуулагдсан түүхтэй. Тус газар нь  Эрдэнэт үйлдвэртэй холбоотой гадаад, дотоод олон талын харилцаа холбоог төлөөлөн ажиллах чиг үүрэг бүхий нэгж бол Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, уурхайчдын ажил үйлсийг мэргэжлийн түвшинд сурталчлан таниулах үндсэн үүрэгтэй ажилладаг алба юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %