Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд байгуулсан шинэ Хамтын гэрээ хэрхэн бүтсэн болон онцлох заалтын талаар Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбаттай ярилцлаа. 

-2026 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх Хамтын гэрээн дээр хэрхэн ажиллав? Ямар онцлогтой гэрээ болсон бэ? 
-Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоо Хамтын гэрээг хоёр жил тутамд байгуулж, хэрэгжүүлж, хяналт тавьж ажилладаг. Энэ удаагийн Хамтын гэрээн дээр Ерөнхий захирлын тушаалаар 14 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Үйлдвэрчний эвлэлийн холбоо мөн төдий тооны гишүүдээ томилсон. Шинэ Хамтын гэрээ илүү судалгаанд суурилсан, ажилчдын санал хүсэлтийг тусгаснаараа онцлог. Эдийн засгийн боломж бололцоогоо мөн харгалзан үзэж зарчмын шийдлүүдэд хүрсэн. Эрдэнэт үйлдвэрийн хувьд гадаад, дотоод орчны өөрчлөлтийг харгалзах, үүнд нэгдүгээрт эрх зүйн орчин өөрчлөгдсөн, энгийнээр бол Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлтийг зайлшгүй тусгах, хоёрдугаарт, зах зээлийн орчны өөрчлөлт, бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцын түвшин зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалзах. Гуравдугаарт, дотоод хүчин зүйлүүд болох Эрдэнэт үйлдвэрийн урт, дунд хугацааны болон ойрын бодлого, зорилтоо хэрэгжүүлэхэд дөхөмтэй байх, нийгмийн хариуцлагыг өмнөхөөсөө дээшлүүлэх гэрээний хоёр талын харилцан ашигтай байдлыг хангаж, үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа, өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг шалгуурыг хангахуйц, үр дүнд хүргэх гээд олон талаас нь судалж, Хамтын гэрээн дээр ажилласан. 
-Ямар зохион байгуулалтаар ажилласан бэ?
-2 талаас томилогдсон ажлын хэсгийн гишүүдийг мэргэжил, чиг үүргийн дагуу дэд ажлын хэсгүүдэд хуваасан. Гэрээний холбогдох бүлэг, заалтууд дээр хүний нөөцтэй холбоотой бүлгийг хүний нөөцийн, цалин хөлстэй холбоотой бүлгийг санхүү болон эдийн засгийн, тусламж, дэмжлэгийн бүлэг, заалтуудыг нийгмийн харилцааны хэлтсийг төлөөлөх ажлын хэсгийн гишүүдээс болон үндсэн цехийн удирдлагуудаас бүрдсэн дэд ажлын хэсгүүдийг байгуулан, дэд ажлын хэсгүүд саналаа нэгтгэсэн тохиолдолд, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, тохирох зарчмаар ажилласан нь өмнөх түүхэнд байсан Хамтын гэрээний хэлэлцээр хэдэн сараар үргэлжлэх, санал зөрөлдөн хурц хэлбэрт шилжихэд хүрэлгүй зөвшилцөл, харилцан ойлголцолд хүрч ажиллалаа. Үйлдвэрийн газрын эдийн засгийн бодит боломж болон шаардлагатай тоо баримтуудыг 2 тал нээлттэй үзэж, судлан дүгнэлт хийж ажилласан. Тиймээс уг гэрээ нь бодит, эдийн засгийн боломжид тулгуурлан хийгдсэн гэж үзэж болно. Нийт 11 бүлэг, 119 заалтыг харьцангуй богино хугацаанд буюу ажлын 32 хоногт багтаан бүрэн хэлэлцэж дууссан. 
-2026 - 2027 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдээр танилцуулга хийгдсэн үү?
-Тиймээ. Үйлдвэрийн газрын 31 бүтцийн нэгжээр явж, Хамтын гэрээний танилцуулга хийхэд ажилчид сэтгэл хангалуун хүлээн авч байгаа анзаарагдсан. 
-Өмнөх түвшнээ ахиулсан, ямар онцлох заалтууд орсон бэ? 
-Ажил эрхлэлт, хөдөлмөр зохицуулалт, цалин хөлс, олговрын тал дээр нэлээд өөрчлөлт орсон. Хүний амьдрал болсон хойно, янз бүрийн зовлон гачигдал тохиодог. Тэр үед дэмжих, туслах, чөлөө олгох заалтууд дээр эерэг өөрчлөлтүүд хийсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тал дээр илүү хариуцлагажуулсан. Ажилтны мэдлэг, мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд ажил олгогчийн зүгээс илүү анхаарал тавих өөрчлөлтүүд орсон. Нийгэм, ахуйн хөнгөлөлт, тусламж дэмжлэгийг илүү хүртээмжтэй, эзнээ олсон байхаар зарим заалтыг нэмж оруулсан. 
-Тухайлбал..? 
-Энэ жил инфляц 10 хувьтай гарах юм байна гэдэг төсөөлөл дээр тулгуурлаад, 2026 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн ажилчдын үндсэн цалинг 12 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Үндсэн цалинг нэмэгдүүлээд зогсохгүй, нийт цалингийн фондын 20 хүртэлх хувийг хувьсах цалин байхаар тодорхойллоо. Хувьсах цалин гэдэг маань ажилчдыг илүү бүтээмжтэй, санаачилгатай, хариуцлагатай ажиллахад урамшуулал, үнэлэх хэрэгсэл болж явдаг. Мөн орон сууцны 13 сая төгрөгийн дэмжлэгийг 2 болон түүнээс дээш жил ажилласан хүнд 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болж нэмэгдүүлсэн. Практикаас урган гарсан нэг заалт нэмж орсон. Жишээ нь, үйлдвэрт ажиллаж байгаа хүн нас барахад 3,000,000 төгрөгийн дэмжлэг, тэтгэврийн бүртгэлд байгаа хүн нас барахад 1,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт хуучин мөрдөгдөж байсан. Гэтэл саяхан, 30 гаруй жил ажилласан хүн тэтгэврээ тогтоолгохын өмнөхөн золгүй явдал болсон. Ар гэрт нь хуучин Хамтын гэрээний дагуу 3,000,000 төгрөг л өгсөн. Гэтэл тэр хүн долоо хоногийн дараа гавьяаныхаа амралтад гарсан бол 30 сая төгрөг авах байлаа. Тун харамсалтай. Эндээс үүдээд, 15 болон түүнээс дээш жил ажиллаж байгаад нас барсан тохиолдолд ажилласан жилийнх нь тал сартай тэнцэх олговор өгөхөөр захиргааны санаачилгаар нэмэлт заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, 30 жил ажилласан бол 15 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний олговор олгоно гэсэн үг. Мөн хүний амьдралд бодит дэмжлэг болох үүднээс ажилтны гэр бүлийн гишүүн хүндээр өвдсөн тохиолдолд Орхон аймгийн нутаг дэвсгэрт ажлын 3, өөр орон нутагт ажлын 5, хилийн чанадад ажлын 10 өдрийн цалинтай чөлөө өгөхөөр тусгасан. 
-Өмнөх Хамтын гэрээнд ажилтнуудад эрүүл мэндээ сэргээх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нь зориулж, ажилласан жилийг нь үндэслэн эмчилгээ сувилгааны тэтгэмж олгодог байсан. Энэ хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-3 буюу түүнээс дээш жил ажилласан бол 250 мянган төгрөг олгодог байсныг 3-7 жил бол 500 мянга, 10 буюу түүнээс дээш жил бол 300 мянга байсныг 7-12 жил бол 1 сая, 20 буюу түүнээс дээш жил бол 350 мянга байсныг 12-оос дээш жилд 1.5 сая төгрөг болгон захиргааны санаачилгаар нэмэгдүүлсэн. Сувилалд амарсан зардалд 50 хувийн хөнгөлөлт олгодог байсныг шууд сая төгрөг болгосон. Ямар ч бичиг баримт шаардахгүй. Хүүхэд асрах хугацаанд олгодог 500 мянган төгрөгийн тэтгэмжийг 1 сая төгрөг болгон нэмэгдүүллээ. Ингэхдээ хүүхдээ өөрөө асраагүй нь тогтоогдвол тэтгэмж олгохыг цуцалж, өмнө нь олгосон тэтгэмжийг нөхөн төлүүлэхээр тусгаж, илүү хариуцлагажуулсан. Хүүхдээ эцэг эхдээ үлдээгээд Солонгос явчхаж болохгүй нь байна шүү дээ. 
-Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 30 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө олгодог. Энэ өөрчлөгдсөн үү? 
-Өмнө нь 5-9 жил ажилласан бол 3 сарын цалинтай тэнцэх мөнгө олгодог байсныг 6 сарын, 10-30 жил ажилласан бол ажилласан жилтэй нь тэнцэх сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгө олгодог байсныг 10-36 жил ажилласан бол үйлдвэрийн газарт ажилласан жилтэй нь тэнцэх хэмжээний сарын үндсэн цалинтай дүйцэх мөнгийг нэг удаа олгохоор болж өөрчилсөн. Түүнээс гадна салбар нэгж татан буугдах зэрэг шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд ажилласан жилээс хамууруулан 2-8 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө олгодог байсныг 10 жилээс дээш ажилласан бол үйлдвэрийн газарт ажилласан жилтэй нь тэнцэх хэмжээний сарын үндсэн цалинтай дүйцэх тэтгэмж нэг удаа болгохоор заасан. Энэ удаагийн Хамтын гэрээ бүх талыг илүү хариуцлагажуулснаараа давуу талтай гэж хэлж болно. 
Баярлалаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %