“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хагас зууны босгон дээрээ Их сургууль боллоо

Тэртээ, “Эрдэнэт” үйлдвэрийн анхны бүтээн байгуулалттай зэрэгцэн, тэнд ажиллах уул уурхайн мэргэжлийн ажилчдыг сургаж, бэлтгэх зорилгоор “Сургалтын төв” нэртэй нээгдэж байсан, Ш.Отгонбилэгийн нэрэмжит  “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хагас зуун жилийн түүхэн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт 50 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо.

Ойн баярын хуралд УИХ-ын гишүүн, доктор Д.Үүрийнтуяа, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор Г.Ёндон, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, ЭЦДС-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Т.Батмөнх, Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, доктор Ш.Отгонбилэг агсны гэргий, доктор Д.Туяа, ЭЦДС-ийн захирал асан, доктор профессор С.Давааням, дэд профессор Б.Мажинбуу, Монгол Улсын Гавьяат багш, доктор Ш.Ганбат, Монгол Улсын гавьяат багш С.Мэнджаргал, Монгол Улсын гавьяат багш П.Оюунсүрэн, ШУТИС-ийн Хүндэт доктор, профессорууд, тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтнууд, оюутан, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.

Баярын үйл ажиллагааг нээж, тус сургуулийн Захирал, доктор Д.Заяабаатар хүндэт зочдодоо 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, “Эрдэнэт цогцолбор дээд сургууль зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Монголын Уул уурхайн салбарын 100 жилийн тэн хагаст нь уул уурхайн мэргэжлийн ажилчид, инженер мэргэжилтнүүдийг тасралтгүй, нэр төртэй бэлтгэж ирсэн нь энэ сургууль, хамт олны үнэт зүйл, бахархалт бүтээл” хэмээн тодотгож, хагас зууны босгон дээр “Эрдэнэт цогцолбор” их сургууль болсныг онцлон тэмдэглэв.

Мөн тус сургуулийн төгсөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын мэндчилгээг түүний бие төлөөлөгч Г.Батсуурь уламжилсан.

Түүнчлэн, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, ИТХ-ын даргын зөвлөх, Монгол Улсын гавьяат багш, доктор  Ш.Ганбат нар баяр хүргэж мэндчиллээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор Г.Ёндон уул уурхайн салбарт эрдмийн уурхайг бүтээсэн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан суралцагчдад хандан, бахархалт 50 жилийн ойн мэндийг хүргэхийн зэрэгцээ цаашид тус сургуулийг сургалт, үйлдвэрлэл, шинжлэх ухааны төв цогцолбор хотхон болгон хөгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэр бүхий л талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.  

Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер,  “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Т.Батмөнх баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирал, доктор Ш.Отгонбилэг агсны гэргий, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, доктор Д.Туяа баярын мэндчилгээ дэвшүүлж, “Монгол-21” сангийн дурсгалын зүйлийг гардуулав. Энэ үеэр, ойн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ШУТИС-ийн Ректор, доктор профессор Т.Намнан мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэсэн.

Энэ өдөр хагас зуун жилийн ой баяраа тэмдэглэж буй “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн зарим багш, ажилтнуудад Төрийн болон Засгийн газар, салбарын шагнал гардуулж, баяр дээр нь баяр нэмлээ. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш Ч.Лхагвасүрэн, Номын сангийн эрхлэгч Д.Цэнд-Аюуш, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр Механикийн тэнхимийн багш, доктор С.Эрдэнэбат, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр багш Ш.Сансарсайхан, тэргүүлэх мэргэжилтэн Б.Баярдулам нар шагнууллаа. Орхон аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медаль, Орхон аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр тус сургуулийн багш, ажилтнуудыг шагнасан.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %