БНПУ-ын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца тэргүүтэй тус улсын сеймийн гишүүд, төлөөлөгчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус төлөөлөгчдийн хамт Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн гишүүн Д.Үүрийнтуяа болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргалын зөвлөх Т.Золбоот нар хүрэлцэн ирж, Эрдэнэт үйлдвэрт ажиллав.  
Монгол, Польш хоёр улсын парламентын төлөөлөгчдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хүлээн авч, тус үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Дэлгэрэнгүй танилцуулгын дараа хоёр улсын төлөөлөгчид цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтран ажиллах боломж, давуу тал зэрэг асуудлаар харилцан ярилцлаа. 
Энэ онд Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, өнгөрсөн жил Бүгд найрамдах Польш улсад айлчлахдаа иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулан, таван жилийн төлөвлөгөө гаргасан. Эл төлөвлөгөөнд тусгагдсан чухал нэг заалт нь Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах чиглэлээр хоёр улс хамтарч ажиллах тухай юм. Энэ дагуу хөрөнгө оруулж болохуйц орон зай, боломж хаана байж болох талаар Польш улсын тал сонирхож, судалж байгаа юм. Эрдэнэтийн тухайд баяжмалаа боловсруулан цэвэр зэс, дагалдах металл үйлдвэрлэх олон улсын нээлттэй тендер зарлах төлөвлөгөө зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа учраас үүнтэй танилцах, санал солилцохоор ажиллаж байна. Төслийн хүрээнд зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өндөр технологи бүхий жижиг хэмжээний үйлдвэр байгуулж болох боломжийн талаар мэдээлэл авахаар зорьж байна гэж ажлын айлчлалын зорилгоо Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал онцлов.   
Бүгд найрамдах Польш улс бол зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг. 1000 метрээс доош гүний уурхайтай,  эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон зуун жилийн арвин туршлагатай улс. Тоног төхөөрөмж, машин техникүүдийн үнэ өртөг, инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургах зэрэг нь Монгол Улстай харьцангуй ойр, боломжтой аж. Ялангуяа Герман улсын машин механизмын үйлдвэрүүдтэй нягт хамтарч ажилладаг гэх зэрэг олон давуу тал, туршлага, технологийн туршлагаас суралцах, хамтрах өргөн боломжтой гэдгийг уулзалтын үеэр хоёр талын төлөөлөгчид онцлон ярилцлаа.  
Энэ тухай Бүгд Найрамдах Польш улсын сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца хэлэхдээ, “Польш улсад уул уурхайн салбар өндөр түвшинд хөгжиж байна. Уул уурхайн боловсруулалт буюу зэс хайлуулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохон байр суурь эзэлдэг. Мөн орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, өндөр ур чадвартай инженер мэргэжилтнүүдээр тэргүүлж байна. Энэ удаа Монгол Улсад айлчлах үеэрээ Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна. Хоёр улсын парламент дахь бүлгүүд энэ талаар нягт уялдаатай ажиллаж, тодорхой санал дүгнэлт гаргаж, Засгийн газрын түвшинд танилцуулах юм. Польш улсын туршлагаас хуваалцаж хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм. 
Ажлын айлчлалын үеэр Монгол-Польшийн парламент дахь бүлгүүд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэх хүрээнд  Орхон аймаг болон Польш улсын ижил төстэй хотууд, Эрдэнэт үйлдвэр, түүний дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Польш улсын Инженерингийн хүрээлэн, тоног төхөөрөмжийн компани, үйлдвэрүүдийн хоорондын холбоо, хамтран ажиллах боломжийг нээх, хөгжүүлэх зэргээр өргөн хүрээнд ярилцаж, ажил хэргийн уулзалтууд зохион байгууллаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %