Эрдэнэт үйлдвэрийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу Баяжуулах үйлдвэрт томоохон бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэл үе шаттай хийгдэж байна. Үүний нэг болох Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р тээрмийг сольж шинэчлэх ажил өнгөрсөн 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлсэн. Тээрмийн шинэчлэлийг Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн ажилтнууд өөрсдийн хүчээр хийж, 10 дугаар сарын 22-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, тус хэсгийн 160 гаруй ажилчин 24 цагийн тасралтгүй горимоор ажиллаж, шинэчлэлийн ажлыг нийт 800 цагт багтаан гүйцэтгэх юм. Өнөөдрийн байдлаар, 5 дугаар тээрмийг буулгах ажил бүрэн дуусаж, угсралт эхлээд байна. Энэ сарын 08-нд БНХАУ-аас инженер мэргэжилтнүүд ирж, нарийн тохируулга дээр ажиллана.
Нунтаглан баяжуулах хэсэгт 28 жил ашиглагдсан хуучин 5-р тээрмийг БНХАУ-д үйлдвэрлэсэн МШЦ5.5х6.5 “CITIC” маркийн тээрмээр шинэчилж байна. Шинэчлэлийн үр дүнд ашиглалтын зардал буурч, үр ашиг нэмэгдэнэ.
Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р тээрмийг шинэчилж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















