Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын өргөтгөлийн суурийн бетон цутгалт дууслаа

Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хийгдэж буй Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын өргөтгөлийн бетон суурь цутгалт өчигдөр бүрэн дуусжээ. Барилгын сууринд нийт 4300 м3 бетоныг 56 цагийн турш тасралтгүй горимоор цутгаж хийсэн байна. Суурийн бетон цутгалтад усан хөргөлтийн ухаалаг систем ашигласан бөгөөд БНХАУ-ын мэргэжилтнүүд төслийн талбайд бетоны хөргөлтийг хариуцан ажиллажээ. Мөн өргөтгөлийн том бутлалтын барилгын эхний гурван давхрын цутгалтыг энэ онд дуусгахаар төлөвлөж буйг төслийн зохицуулагч, Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн товчооны Тэргүүлэх инженер М.Гантулга онцлов. 
Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн хүрээнд Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэл, Өндөр даралтын булт нунтаглагчийн технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх юм. Одоогоор хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын цогц инженерчлэлийн ажил бүрэн хийгдсэн бөгөөд уг ажлыг Metso компани гүйцэтгэжээ. Тоног төхөөрөмжийг Финлянд улсын Metso, Франц улсын Tecman, Хятад улсын Juzhao, Швед улсын Konecranes, Герман улсын Deichman, АНУ-ын Eriez, цахилгаан тоног төхөөрөмжийг ABB, Hitachi, EH, Schenk, Allgrand компаниуд үйлдвэрлэж, нийт тоног төхөөрөмжийн 95 хувийг төслийн талбайд татаж аваад байна. Түүнчлэн, шинэчлэлийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт, тохируулга хийх ажлын гүйцэтгэгчээр “ОремТрейд” ХХК, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Эрдэнэтлайт” ХХК-иуд тус тус ажиллаж байна. Нэгдүгээр шатны бутлуурыг шинэчлэх төсөл нь үндсэн зургаан барилга байгууламжтай. Эдгээр байгууламжаар өндөр төвөгшил бүхий том бутлалтын хэсгийн барилга нь газар доор 6 давхар буюу 32 метр, газар дээр 20 метр өндөр байхаар төлөвлөжээ. 
Өргөтгөлийн гадна цахилгаан хангамжийн гүйцэтгэгчээр “Катодгал” компани шалгарч, энэ сарын 15-наас ажлаа эхлэхээр бэлтгэж буйг Төслийн зохицуулагч ярилаа. 
Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн төслийн нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/105 тушаалаар байгуулагдсан төслийн баг ханган, явц гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %