Чанарын хяналтын хэлтсийнхэн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Чанарын хяналтын хэлтсийн хамт олон ахмадуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Эдгээр ахмадуудыг хуучин ажлын байранд нь урьж, үйлдвэрлэлийн шинэ техник, технологийн дэвшил, өөрчлөлттэй танилцуулж, залуучуудтай хийсэн багш шавийн гэрээг бататган, тэдний дурсамж яриаг сонсов. Уг уулзалтад Чанарын хяналтын хэлтсийн 45 ахмад ажилтан оролцлоо. Энэ үеэр Чанарын хяналтын хэлтсийн дарга С.Ганцогт: “Цаашид бид, олон жил ажилласан дадлага туршлагатай ахмадуудынхаа мэдлэг чадвараас суралцаж ажиллана. Та бүхний гаргасан санал санаачилгыг ажлын төлөвлөгөөндөө тусгана. Олон улсын стандартын шаардлага хангасан Лабораторийн барилгыг барьж байгуулж байна. Энд Эрдэнэт үйлдвэрийн долоон бүтцийн нэгжийн 12 лаборатори төвлөрч үйл ажиллагаагаа явуулна. Ингэснээр 12 лабораторийг нэг удирдлага чиглэлээр хангаж ажиллах, хүдэр бэлтгэлээс эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх процессуудыг нэг дороос хянах боломж бүрдэх юм. Та бүхнийг Цагаан сараар шинэ байрандаа хүлээн авах болно” гээд ахмад ажилчдадаа эрүүл энх, аз жаргал, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөв.


 

Ахмад ажилтан Н.ХАНДСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэрт, энэ хэлтэст 31 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан. Өнөөдрийн энэ арга хэмжээ их шинэлэг хэлбэрээр явагдлаа. Үүнээс гадна нэг онцлог зүйл нь ахмадын шинэ хуулийг 2024 оны 6-р сарын 5-нд баталсан. Энэ хууль Чанарын хяналтын хэлтэст жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлсэнд баяртай байна. Бид үйлдвэрийнхээ Ил уурхай, Авто тээврийн цехийн БелАЗ-ын шинэ гараашны үйл ажиллагаатай танилцлаа. Цех, нэгжүүдэд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтүүд хийгдсэн байна. Манай хэлтэс ч шинэ менежментээр ажиллаж, их ахиц дэвшил гарсан байна. Намайг ажиллаж байхад Чанарын хяналтын хэлтсээс дөрвөн лаборатори 5-13 удаа итгэмжлэгдэж байсан. Нэг лаборатори олон улсын итгэмжлэл авч байлаа. Ер нь лабораторийн баталгаажуулалтын байгууллага тусдаа үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, удирдлагын хараат бус гэдэг утгаараа Ерөнхий захирлын шууд харьяанд үйл ажиллагаа явуулах боломж нь Чанарын хяналтын хэлтэст бүрдсэнийг онцлон хэлэх байна.


 

Ахмад ажилтан, доктор (Ph.D) О.БАТТОГТОХ: Би улсад 36 жил ажиллаад гавьяаныхаа амралтад 2022 онд гарсан. Политехникийн дээд сургууль төгсөөд Бор-Өндөрийн уулын үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж байлаа. Эрдэнэт үйлдвэрт 30 жил ажилласан. Бидний үед тоног төхөөрөмж харьцангуй өөр түвшинд байсан л даа. Өнөөдрийн тухайд электронжиж, компьютержээд, удирдлага зохион байгуулалтын хувьд их өөрчлөлт гарсан байна. Орчин үеийн техник технологийн шинэчлэл хийгдсэн нь их таалагдлаа. Манай хэлтсийнхэн экспортын бүтээгдэхүүний чанар стандарт, Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж байгаа бараа материалын чанарыг шалгаж, хяналт тавьж ажилладаг. Их хариуцлага өндөртэй ажил эрхэлдэг. Бидний ажлыг манай залуучууд ийм сайхан үргэлжлүүлэн авч яваад баяртай байна. Энэ завшааныг ашиглаад Чанарын хяналтын хэлтсийн үе үеийн удирдлагууддаа баярлалаа гэж хэлье.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %