Спорт цогцолбороор сонин юутай байна?

Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолбор уурхайчдыг болон Эрдэнэтчүүдийг биеийн тамир спортоор хичээллүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, материаллаг бааздаа түшиглэн их спортын тодорхой төрлөөр шилдэг тамирчдыг бэлтгэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн. Энэ хичээлийн жилд спортын хэчнээн төрлийн секц хичээллэж, их спортыг хөгжүүлэх чиглэлд ямар үйл ажиллагаа зохион байгуулж буй болон Эрдэнэт үйлдвэрийн 45-р спартакиадын зохион байгуулалтын талаар Их спортыг хөгжүүлэх хэсгийн Ахлах дасгалжуулагч С.Лхагвабаатар, Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн хэсгийн Ахлах арга зүйч Э.Эрдэнэбаяр нараас тодруулсан юм. 

Их спортыг хөгжүүлэх хэсгийн Ахлах дасгалжуулагч С.ЛХАГВАБААТАР: 
Байт харвааны гадаа талбайтай боллоо

-Спорт цогцолборын шигшээ багууд он гарсаар ямар амжилт үзүүлэв? Төлөвлөсөн ажлуудын биелэлт хэр байна? 
-Хичээлийн шинэ жил 09 дүгээр сарын 01-нээс эхэлсэн. Одоо секц дугуйлангуудын бүртгэл явагдаж байна. Манай шигшээ багийн хувьд Баянхонгор аймагт болсон Монголын бүх ард түмний спартакиадад таван төрлөөр оролцоод, нийтдээ зургаан алт, хоёр мөнгө, найман хүрэл медальтай ирсэн. Энэ жил туялзуур сэлэм, байт харваа, чөлөөт, жудо бөх, бокс гэсэн таван төрлөөр бэлтгэл сургуулилт 25-30 хүүхдийн тоотой хичээллэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл бөмбөгийн талбайн цаад талд Байт харвааны шинэ талбай барьснаа нээсэн. Улаанбаатар хотоос өндөр зэрэглэлийн 70 гаруй тамирчин ирж, тэмцээн зохион байгууллаа. Байт харвааныхан маань стандарт шаардлага хангасан гадаа талбайтай болсон.


 

-“Хангардийн цом” цуврал тэмцээн уламжлал болон зохиогддог. Энэ жилийн тэмцээн хэдэн төрлөөр болж байгаа вэ? 
-Спортын бүх төрлөөр “Хангардийн цом” тэмцээн жил болгон зохиогддог. Туялзуур сэлэм, байт харваан тэмцээн болоод дууссан. Жудо бөхийнх Олимпын хүрэл медальт, манай “Хангарди” спорт клубийн анхны олимпын медальтан, Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөрийн тэмцээн болон зохиогддогоороо онцлогтой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 
-Эрдэнэт үйлдвэрийн их спортод оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Сүүлийн жилүүдэд ямар өөрчлөлт орсон бэ? 
-Өмнө нь Эрдэнэт үйлдвэрээс 50 орчим тамирчин цалин авч, бэлтгэл сургуулилтаа хийдэг, тэмцээн уралдаанд оролцдог байсан. Жинхэнэ утгаараа клубийн системээр ажилладаг байлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Гавьяат тамирчин Т.Үйтүмэн, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, С.Ням-Очир, Т.Мөнхтуяа, Г.Болбаатар гээд тив, дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчин төрж гарсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсноос хойш тамирчид цалинжуулахаа больсон. Өсвөр насандаа манайд хичээллэж байгаад, өөр клубт очоод, өндөр зэргийн тамирчид болоод тэмцээнд уралдаанд оролцохоороо манай нэрийг дуудуулдаг. Түүнээс манайд дандаа өсвөрийн тамирчид байдаг болсон.
-Цаг гаргасанд баярлалаа. 

Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн хэсгийн Ахлах арга зүйч Э.ЭРДЭНЭБАЯР: Эрдэнэт үйлдвэрийн ажилчид 17 хоногт спортын 11 төрлөөр зэрэг өрсөлдөнө

-Спорт цогцолбор Эрдэнэт үйлдвэрийнхээ ажилчдад зориулсан ямар үйл ажиллагаа төлөвлөн ажиллаж байна? 
-Манай нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн хэсэг Эрдэнэт үйлдвэрийнхээ ажилчдаас бие бялдрын ерөнхий хөгжлийн сорил авч, түүндээ дүн шинжилгээ хийж, тухайн ажилтанд тохирсон спортын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг. Бие бялдрын сорилыг бид хоёр жил тутам авдаг. Одоогоор бүтцийн 16 нэгжийн 2500 гаруй ажилтнаас сорил аваад байна. Үүнд дүн шинжилгээ хийж, спортын төрлийг сонгон хичээллүүлэх төлөвлөгөөтэй. 
-Танайд нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн чиглэлээр хэчнээн секц дугуйлан хичээллэж байна? 
-Бассейн, аэробик, сагсан бөмбөг, волейбол, үндэсний бөх, үндэсний сур, бадминтон, бодибилдинг, ширээний теннис, хийн дасгал, иог, спиннинг гэсэн спортын 15 төрлөөр өсвөрийн тамирчид секц дугуйланд өглөө, өдрийн цагаар хичээллэж байна. Эрдэнэтийн 2000 гаруй хүүхэд Спорт цогцолборт ямар нэгэн спортоор хичээллэдэг гэсэн судалгаа бий. Оройн цагаар голдуу ээлжийн ажилчид секцэнд хамрагддаг. 


 

-Энэ жилийн онцлог юу вэ? 
-Манай фитнесийн заал 100 хувь шинэчлэгдсэн байгаа. Олон улсын стандартын дагуу засвар хийгдсэн. Тоног төхөөрөмжүүд бүрэн шинэчлэгдэн үйл ажиллагаа явуулж байна. Хичээллэгсдийн тоо асар их нэмэгдэж байгаа. Мөн спиннингийн заал танхимаа өөрсдийн дотоод нөөц бололцоогоор засварлан тохижуулсан. Энэ анги өндөр ачаалалтай байдаг. Мэргэжлийн дасгалжуулагч орон тоогоор авч ажиллуулж эхэлсэн. Ийм онцлогтой хичээлийн шинэ жил эхлээд байна даа. 
-Заал танхим, багш нарын хүрэлцээ хангалттай байж чадаж байна уу? 
-Сүүлийн үед хөгжиж байгаа иогийн спортын төрөл дээр ганцхан багш бий. Өглөө, өдөр, оройн ээлжээр секц хичээллүүлж байгаа ч эрэлт их байсаар байгаа. Спиннинг мөн адил. Заал танхим, багш хүрэлцэхгүй асуудал бас байна. 
-Дугуйлан, секцийн төлбөр нэмэгдсэн үү? 
-Өнгөрсөн оноос бага зэрэг нэмэгдсэн. Харин Эрдэнэт үйлдвэрийн ажилчид бол 5000 төгрөг тушааж үнэмлэхээ аваад, секц дугуйланд үнэ төлбөргүй хамрагддаг. Эрдэнэт хотын иргэд, хүүхэд багачууд 50-100 мянган төгрөгийн төлбөртэй, хүссэн спортоороо хичээллэж байна. Энэ нь ижил төстэй клубүүдээс харьцангуй бага төлбөр. Судалгаанаас харахад нийт хичээллэгсдийн 70-80 хувь нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчид байдаг. 
-Эрдэнэт үйлдвэрийн 45 дугаар спартакиад эхлэх гэж байна. Хэрхэн төлөвлөж байгаа вэ? 
-Эрдэнэт үйлдвэрийн 45-р спартакиадын хөнгөн атлетик, хөл бөмбөг, шинээр оруулж байгаа модон бөмбөг зэрэг гадаах төрлүүдийг 09 дүгээр сарын 30-наас 10-р сарын 07-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Заалны төрлүүд болох бадминтон, волейбол, сагсан бөмбөг, усан сэлэлт, ширээний теннис, шатар, даам, олс таталт, корн холл, хэвтээ шахалт, дартс зэрэг спортын 11 төрлийн тэмцээнийг 10-р сарын 25-наас 11-р сарын 01-ний хооронд зохион байгуулна. Өмнө нь бид Эрдэнэт үйлдвэрийн 44 дүгээр спартакиадыг спортын наадам хэлбэрээр зохион байгуулсан. Энэ жил мөн ижил, 17 хоногт спортын 11 төрлийн тэмцээнийг спортын наадам хэлбэрээр зэрэг явуулахаар ажиллаж байна. 
-45 дугаар спартакиадын нээлт хэзээ болох вэ? 
-10-р сарын 25-нд “Хангарди” паласт болно. Хичээлийн жилийн нээлт, секц дугуйлангуудаа сурталчлах үйл ажиллагаагаа хамт зохион байгуулахаар төлөвлөж байна. 
-Спартакиадын нэгдсэн дүн хэзээ гарах вэ? 
-Спартакиадын хаалт 11-р сарын 01-ний бямба гарагт “Хангарди” паласт болно. Энэ үеэр нэгдсэн дүнг танилцуулж, шилдгүүд тодорно.
-Цаг гаргасан танд баярлалаа. 


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %