“Эрсдэлийн удирдлагын практик” сэдэвт сургалт зохион байгуулав

Дотоод хяналт, мониторингийн хэлтэс нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилтийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажилладаг. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрт “Эрсдэлийн соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр-2025”-ийг батлан хэрэгжүүлж, “Эрсдэлийн удирдлагын практик” сэдвээр 9 бүтцийн нэгжид сургалт зохион байгууллаа. Сургалтаар үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд эрсдэлийг тодорхойлж, бүртгэх, эрсдэлийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, түүний биелэлтийг хянахтай холбоотой арга зүйн зөвлөгөө өгч, MNS ISO 31000:2020 стандартыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон зорилтын талаар тодорхой мэдлэг, мэдээлэл өглөө. Энэ үеэр ажилтан бүр эрсдэлээ зөв тодорхойлох, бүртгэх, үнэлэх чиглэлээр тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярилцаж, цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болсон нь уг сургалтын ач холбогдол, үр дүнг харуулж байгаа юм.  Уг сургалтыг 2025 он дуустал холбогдох бүтцийн нэгжүүдэд батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ. Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн Стандарт, эрсдэлийн нэгдсэн удирдлагын тэргүүлэх мэргэжилтэн Т.Ууганбаяр хэлэхдээ:”Үйлдвэрийн бүтцийн нэгжүүд дээр эрсдэлийн удирдлагын сургалт явуулж,түүнтэй холбоотой дүрэм журам, мэдээ мэдээллийг хүргэн ажиллалаа. Сургалтууд явагдсанаар ажилчид эрсдэлээ тодорхойлох, бүртгэх, эрсдэлээ үнэлэх боломжтой. Нөгөө талаар ажилчид эндээс олж авсан мэдлэгтээ тулгуурлан эрсдэлийн удирдлагыг оновчтой удирдах, ирээдүйд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах юм” гэв. 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %