Ган замчдын гурван үеийн уулзалт болов

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төв ахмад-дунд-залуу гурван үеийн уулзалтыг Соёл, урлагийн цогцолборт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад тус төвийн гавьяаны амралтад гарсан ахмадууд, идэр насныхны төлөөлөл, шинэ залуу ажилчид оролцож, байгууллагынхаа түүхэн замнал, ажлын арга туршлага, сахилга бат, хөдөлмөрийн соёл, хариуцлага, хамтын ажиллагааны үнэ цэнэ, техник технологийн шинэчлэлийн талаар нээлттэй ярилцав. Залуу үеийнхэн өөрсдийн зорилго, мөрөөдлөө хуваалцаж, төмөр замын ирээдүйн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах тухайгаа илэрхийлэн, ахмад үеийн туршлагаас суралцсан нь уулзалтын онцлох хэсэг байлаа. 
Өнгөрсөн онд “Ахмаддаа ээлтэй байгууллага”-аар шалгарсан Тээвэр, ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар уулзалтыг нээж үг хэлэхдээ, ахмадууддаа талархал илэрхийлээд, Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм. Тэрээр хүдэр боловсруулах хүчин чадал 40 сая тоннд хүрэхийн хэрээр бидний ажлын ачаалал, хариуцлага улам нэмэгдэж байна хэмээн онцлов. 
Уулзалтын төгсгөлд гурван үеийнхэн нэгэн зорилгын төлөө хүчээ сэлбэн ажиллаж ирсэндээ бахархаж, бие биедээ талархал илэрхийллээ. Мөн ахмадууддаа дурсгалын зүйл гардуулснаар халуун дотно уулзалт өндөрлөв.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %