Б.ОДОНТУЯА: Мэдлэг түгээх ажлын байрууд улам сайжирч, мэдлэг нь шинэчлэгдэж, цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөөд явна

“Мэдлэг түгээх ажлын байр” төслийн зорилго, ач холбогдол, цаашдын зорилт төлөвлөгөөний талаар ISO 30401 Мэдлэгийн менежмент стандартын хэрэгжүүлэлтийн багийн ахлагч, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Төрөлжсөн архивын дарга Б.Одонтуяатай ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд “Мэдлэг түгээх ажлын байр” төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Үүнийг хүний нөөцийн багц стандартыг нутагшуулахад ач холбогдолтой нэг хэсэг нь гэж хардаг. Энэ төслийн гол зорилго, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага нь юу байв? 
-“Мэдлэг түгээх ажлын байр” төслийг бид Мэдлэгийн менежментийн ISO 30401 шаардлагын стандарт хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэвтрүүлж байна. Мэдлэгийн менежментийн ISO 30401 стандарт нь олон улсад анх 2018 онд баталгаажиж гарсан. Монгол Улсад 2021 онд орчуулагдан үндэсний стандарт болж нэвтэрсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2021 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Мэдлэг бол байгууллагын зорилгоо биелүүлэх үнэ цэнийн гол эх үүсвэр болдог төдийгүй байгууллагын бусад хөрөнгийн адил удирдах шаардлагатай биет бус хөрөнгө юм. Байгууллага мэдлэгээ хэр сайн удирдана, тэр хэмжээгээр хөгжиж, зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлдэг, байгууллагын өөрийн үнэ цэн өсдөг. Мэдлэгийн менежмент гэдэг нь байгууллагын мэдлэгийг бүтээх, цуглуулах, хадгалах, хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа гэж ойлгож болно. Бизнесийн байгууллагын амжилт нь зөвхөн машин техник, технологид тулгуурлаад зогсохгүй хүний хүчин зүйл, ажилтнуудын мэдлэг, чадвар, туршлагаас ихээхэн шалтгаалдаг. Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд залуужиж байна, жилээс жилд өндөр ур чадвар, мэдлэг, туршлагатай ажилтнуудын тоо буурч байгаа. Ийм нөхцөлд эдгээр туршлагатай ажилтнуудын мэдлэг, чадварыг өвлөн авч үлдэх, нөгөөтээгүүр, өнөөдөр бид Аж үйлдвэрийн IY хувьсгалын үед ажиллаж, хөдөлмөрлөж байна. Техник, технологи асар хурдтай хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед мэдлэгийг маш хурдтай олж авах, өөрийн болгох, нутагшуулах шаардлага үүсэж байгаа. Тийм ч учраас мэдлэгийг зөв удирдах, системчлэх, хадгалахад Мэдлэгийн менежментийн 30401 стандартыг нэвтрүүлэх нь нэн чухал юм. 2025 оны төслийн онцлог бол бид Мэдлэг түгээх ажлын байраар дамжуулан тухайн бүтцийн нэгжийн эрсдэлийн талаарх мэдлэг, мэдээллийг өргөн хэлбэрээр таниулан сурталчилж байна.  
-Ажилтан хүн ажил дээрээ үргэлж хөгжиж, мэдлэгээ нэмж байх орчин бүрдэнэ гэхээр амьдралд илүү ойр санагддаг, төслийн нэр ч бас ойлгомжтой тодорхой. Хэрэгжүүлж эхэлснээс хойш хэчнээн “Мэдлэг түгээх ажлын байр” нээгдсэн бэ, бүтцийн нэгжүүд хэр хамрагдав?  
-Мэдлэгийн менежментийг оновчтой нэвтрүүлэхэд олон арга хэрэгслүүдийг ашиглаж болдог. Үүний нэг болох “Мэдлэгийн кафе” арга техникт тулгуурлан “Мэдлэг түгээх ажлын байр” төслийг үйлдвэрийн хэмжээнд санаачлан хэрэгжүүлж байна. Бид өөр өөрсдийн ажлын байрандаа мэдлэгээ хуваалцах, түгээх, өвлүүлэх, шинээр олж авах, хувиргах боломжтой байдаг. Төслийг 2024 онд Ерөнхий захирлын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/05, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/228 дугаар тушаалаар нийт 20 бүтцийн нэгжийн 41 ажлын байрт төслийг хэрэгжүүлж байна. 2024 онд 15 бүтцийн нэгжийн Мэдлэг түгээх 23 ажлын байр нээлтээ хийж, төсөлд 227 ажилтан гар бие оролцсон. Нийт 1700 гаруй ажилтныг хамарсан тооцоо гарсан. 2024 онд нийт 168 гарын авлага, 10 цахим ном, 87 3D макет, 188 бүтээгдэхүүний дээж, 116 дадлагын стенд, самбар, 18 видео заавар гэх мэт маш олон мэдлэг агуулсан зүйлийг шинээр бий болгосон. Энэ жил 15 бүтцийн нэгжийн 18 Мэдлэг түгээх ажлын байр нээлтээ хийхээр төлөвлөж байна. 
-Хамгийн үр өгөөжтэй, тасралтгүй мэдлэг түгээж буй ажлын байр аль аль цехэд, ямар хэлбэрээр ажиллаж байгаа вэ? 
-“Мэдлэг түгээх ажлын байр” төслийг тухайн бүтцийн нэгжийн үндсэн үйл ажиллагаатай нягт холбоотой ажлын байр дээр хэрэгжүүлж, ажилтнуудын харилцан суралцах нөхцөлийг бүрдүүлж, хамт олныг нягтаршуулах, идэвхжүүлэхэд өндөр ач холбогдолтой ажил болсон. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүд өөр өөрийн гэсэн онцлог үйл ажиллагаатай тул өөрийн гэсэн өнгө төрхтэй, онцлогтой Мэдлэг түгээх ажлын байруудыг бий болгосон. Энэхүү төсөлт ажилд бүх бүтцийн нэгжүүд маш идэвх санаачилгатай ажиллаж, бүгд л тодорхой хэмжээний хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулж ажилласан. 2024 онд 30 сая төгрөгийн урамшууллыг 15 бүтцийн нэгжид олгосон. 2024 онд ХМТАЦ, Ус хангамжийн цех, Засвар угсралтын цех тус бүр 3-4 Мэдлэг түгээх ажлын байруудыг бий болгож бусдыгаа хошуучилсан. Төслийн хүрээнд олон сайхан шинэлэг санаачилгууд бий болсон. Тухайлбал, АТЦ-ийн Тусгай зориулалтын машин механизмын засварын мотор, агрегатын засварчны мэдлэг түгээх ажлын байранд Мэдлэг хуваалцдаг өдөртэй болсон, ХМТАЦ-ийн Рентген спектрийн шуурхай шинжилгээний лабораторийн мэдлэг түгээх ажлын байранд цацрагийн аюулын хор хөнөөл, нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй цацрагийн талаар мэдлэг ойлголтыг энгийн аргаар авах гар багаж хүртэл санаачилж хийсэн байна. Ажилтнуудын мэдлэг, чадварыг үнэлэх, түвшин тогтоох, дадлагажуулах МТАБ-ыг ХМТАЦ-ын Галын автоматикийн болон галын хор турших полигон гэх мэт ажлын байр, ЗУЦ-ийн гагнуурын болон цахилгаанчны дадлагын ажлын байр зэргийг бий болгосон. 
-Ажилтнуудын сэтгэгдэл, санал бодол мэдээж байгаа байх? Судалгаа хийсэн үү? 
-Мэдлэг түгээх ажлын байр төслийг хэрэгжүүлэх явцад ажилтнуудын далд авьяас чадварыг нээн илрүүлж, харилцан хөгжиж, бие биеэсээ урам авч, хамт олны уур амьсгал хүртэл илүү сайжирч, эерэг болж, ажилтнуудын идэвх санаачилга өрнөж байна гэдгийг хариуцсан ажилтнууд, удирдлагууд онцолж байгаа нь сайшаалтай. Үйлдвэрийн хэмжээнд Мэдлэгийн менежментийн соёлын судалгааг анх удаа авсан. Нийт 509 ажилтан хамрагдаж, эдгээрээс 72,91 хувь нь 26-45 насны ажилтнууд хамрагдсан. Нийт судалгаанд хамрагдсан ажилтнуудаас өөрийн хариуцсан ажил, мэргэжилд нь олж авсан мэдлэг, туршлага маш чухал, байнга хэрэглэгдэж байгаа гэж 48 хувь, хамт олноосоо, өндөр мэдлэг, туршлагатай ажилтнуудаас дэмжлэг, туслалцаа авдаг гэж 57 хувь нь хариулсан байна. Энэ нь Мэдлэг түгээх ажлын байрны нөлөө, ач холбогдлыг харуулж байна.
-Мэдлэг түгээх ажлын байр төслийн цаашдын үр дүнг хэрхэн тодорхойлж байна вэ? 
-Мэдлэг, чадвараа дээшлүүлэх, ахмад ажилтнуудаасаа суралцах, тэднээс ноу-хау эзэмших, өөрийн цех, хэсэг, нэгжийн үүх түүхийг мэдэж авах, амжилт бүтээлээр нь бахархах, шинэ ажилтнуудыг богино хугацаанд дадлагажуулах, дасан зохицуулах, өөрийн мэдлэгээ бататгах, мэдлэгээ шалгах гээд ач холбогдол өндөр. Нэг үгээр хэлбэл, мэдлэгээ бид удирдах, хувиргах, хадгалах боломжийг бүрдүүлнэ. Мэдлэгийн менежментийн стандартыг нэвтрүүлснээр бид инновацын бүтээл 1, оюуны бүтээл 15, судалгаа хөгжүүлэлтийн ажил 2, зохиосон программ хангамж 100 гаруй, эрдэм шинжилгээний ажил 428, бусад мэдлэг 859, нийт 1315 мэдлэгийн жагсаалтыг шинэчлэн гаргасан, эдгээр мэдлэгийг кодлох ажил хийгдэж байна. 2023 онд Монголын Бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Эрчим хүч болон уул уурхайн салбарт мэдлэгийн менежментийн арга хэрэгслийг нэвтрүүлэх замаар бүтээмжийг дээшлүүлэх нь” төслийг Баяжуулах үйлдвэрт амжилттай хэрэгжүүлж Эрдэнэт үйлдвэр “Мэдлэгийн менежментийн Азийн загвар байгууллага” болсон. Мөн энэ онд Ерөнхий захирлын А/450 дугаар тушаалаар Эрдэнэт үйлдвэрийн Мэдлэгийн менежментийн бодлого, журмыг батлуулсан. Үйлдвэрийн үнэт биет бус хөрөнгө болсон мэдлэгийг цогцоор нь удирдах, Мэдлэгийн менежментийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд мэдлэг түгээх ажлын байрууд чухал түлхэц болж байна. Цаашид илүү ч хөгжих болно.  
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %