Шинэ ажилтнууд “Хувь хүний төгөлдөршил” сургалтад хамрагдлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүний нөөцийн бодлогын хүрээнд шинээр ажилд орсон ажилтнуудыг байгууллагынхаа соёл, үнэт зүйл, үйлдвэрлэлийн орчинд хурдан дасан зохицоход чиглэсэн “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр” тогтмол хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн Ажлын хэсэг шинэ ажилтнуудад “Хувь хүний төгөлдөршил” сургалт, идэвхжүүлэх үйл ажиллагааг өнөөдөр Ерөнхий захимргааны II байрны Оюу танхимд зохион байгууллаа. 
Сургалтыг бизнесийн зөвлөх, хуулийн ухааны докторант, лектор Ц.Азбаяр удирдан явуулсан бөгөөд тэрээр “Хувь хүний хөгжил ба багийн амжилт” сэдвийн хүрээнд хувь хүний төлөвшил, ажил мэргэжлийн амжилт, хамт олны уур амьсгалд үзүүлэх нөлөөллийн талаар сонирхолтой жишээ, бодит туршлагад тулгуурлан ярьсан. Үүрэг, хариуцлага, итгэл, урам, зориг, мэдрэмж, зөв хандлага, тууштай байдал, нягт нямбай чанар зэрэг төлөвшил хөгжүүлснээр ажил, амьдралын алинд ч амжилттай байх боломж бүрдэхийг онцлов.
Сургалтын үеэр Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хөтөлбөрийн оролцогч нарт хандан “Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрт ажиллах явцад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна, сайжруулах ямар боломж харагдаж байна гэдгийг та бүхэн бидний санал асуулга дээр нээлттэй хуваалцаарай. Та бүхний санал бидний ажлыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр болно” хэмээн онцоллоо. 
Ийнхүү шинэ ажилтнуудын дасан зохицох үйл явцыг зөв чиглэлтэй, зохион байгуулалттайгаар дэмжсэнээр тэд хамт олныхоо идэвхтэй нэгэн гишүүн болж, ур чадвараа хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээгээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгааг хөтөлбөрийн оролцогчид илэрхийлсэн юм. 
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %