Оюутын ордын нарийвчилсан хайгуулын төслийн ажлын хаалтын ажиллагаа боллоо

Сүүлийн гурван жилд Оюутын ордод үе шаттай хийгдсэн зэс, молибденийн нарийвчилсан хайгуулын ажлын хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо. Ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байгаа бөгөөд цооногийн өрөмдлөгийн ажил бүрэн хийгджээ. Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлын хүрээнд нийт 50 орчим мянган уртааш метр өрөмдлөг хийсэн байна. Хамгийн гүн өрөмдлөг нь 900 метрийн гүнд хийгдсэн аж. Мөн далд уулын ажлаас ханын геологи-структурын зураглал, ховилон сорьцлолт, чулуулгийн сийрэгжилт, хүдрийн чийгшил, эзлэхүүний жин болон гидрогеологийн судалгаа зэрэг олон төрлийн ажил хийжээ. Одоо ордын нөөцийн тайланг нэгтгэн гаргаж баталгаажуулах ажил үлдээд байна гэж эх сурвалж мэдээллээ. 


“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх хэлсэн үгэндээ: ” Эрдэнэтийн овооны орд газрыг бүрэн ашиглах нь манай уурхайчдын гол зорилго. Шинэ орд газрыг илрүүлэх, хүдрийн нөөцийг тогтоох ажлыг олон жил хийсэн байдаг. Нарийвчилсан хайгуулын ажлыг 1990 оноос хойш хийгээгүй. Харин Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг сүүлийн гурван жилийн хугацаанд амжилттай хийгээд байна. Боломжтой хүдрийн нөөцийг илрүүлж баталгаажуулах шатандаа орлоо. Өнөөдөр нарийвчилсан хайгуулын сүүлийн өрөмдлөг буюу гурван өрмөөр 1500 тууш метр өрөмдөөд өрөмдлөгийн ажил дуусаж байна. Урьдчилсан байдлаар боломжтой нөөцтэйг тогтоолоо. Одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулна. Эрдэнэтийн орд газрын нөөцийг 55 жил ашиглахаар шинэ ТЭЗҮ-ээрээ баталгаажуулсан. Оюутын ордын нөөц энэ дээр нэмэгдэж баталгаажихаар боллоо. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэрийн насжилт уртсаж байна” хэмээн онцлов.

Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг: “Манайхан Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлаа геологийн зургаа зохиохоос эхэлсэн.Газрын гадаргуугаас нь дээж аваад хаана өрөмдөж болохыг таамагладаг гео химийн, мөн геофизикийн судалгаа хийгдсэн. Энэ бүхнийг харьцуулж чиглэлээ тодорхойлон өрмийн ажлаа хийсэн. Одоо МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн 30 хүний бүрэлдэхүүнтэй баг хиригсүүр, дөрвөлжин булшуудыг малтан авран хамгаалах ажил хийхээр ирээд байна. Нарийвчилсан хайгуулын ажил урт хугацаанд хийгддэг. Өөрөөр хэлбэл ашиглалтад бэтгэгддэг процесс учраас. Маш олон төрлийн ажлыг өөр хооронд нь уялдаатай явуулдаг. Оюутын ордын ажлыг гурван жилийн хугацаанд амжилттай хийгээд дуусах шатандаа явна. Ийм ордыг ашиглалтад бэлтгэх нарийвчилсан хайгуулын ажлыг 30 гаруй жилийн дараа хийлээ. Ер нь 850 метрийн гүнд хүдэржилт байгаа нь тодорхой байна. Хэдий баян бус ч хүдэржилт гүндээ их байна гэсэн урьдчилсан байдлаар уурхайн зураглал гарсан. Уурхайн дээд хэсгээс хүдрүүдийн төрөлжилтийг гаргаж тогтоолоо. Исэлдэлтийн, хоёр дахь сульфатын баяжилтын бүсийн хүдэр гэх мэт. Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажил нөөцийн хэмжээ, ажлын цар хүрээний хувьд Монгол Улсын хэмжээнд нэлээн үр дүнтэй ажил боллоо”гэв. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %