Техник, технологийн шинэчлэлийн ажлууд хийгдэж байна

Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг уртасган геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, хүдрийн нөөцөө  шинэчлэн тогтоосон. Ингэснээр тус үйлдвэр 55 жил тасралтгүй ажиллах хүдрийн нөөцөө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн, Жорк стандартаар баталгаажуулаад байгаа юм. Үүнтэй уялдуулан шинэ хүдрийн нөөцийн баяжигдах шинж чанарын судалгаанд үндэслэн техникийн болон технологийн шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодруулахад: “Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх энэ төслийн хүрээнд газар шорооны ажил хийгдэж байна. Техникийн болон технологийн шийдлээр бутлагдсан хүдрийн зохимжит бутлагийн хэмжээг 10 мм-ээс доош буулгана. Ингэснээр төв корпуст нунтаглаж буй тээрмийн цагийн ачаалал 25 хүртэл хувиар нэмэгдэнэ. Үүнийг дагаад хүдэр боловсруулалт, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж алдагдлаа нөхнө. Эрдэнэт үйлдвэр цахилгаан болон усан хангамжгүйгээр үйлдвэрлэлээ явуулах боломжгүй. Иймээс Цэвэр усны гуравдугаар шугамыг ашиглалтад оруулсан. Шинэ хөвүүлэн баяжуулах машинууд, тоног төхөөрөмж нэмэгдэж,Үйлдвэр технологийн парк баригдаж байна. Үүнтэй холбогдуулан Оюутын дэд станцыг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Хоёр багц дээр нь тендер шалгаруулалт амжилттай дуусч одоо гурав дахь багцын ажлыг шалгаруулахаар ажиллаж байна. Мөн 5,5 сая тн хүдэр боловсруулдаг байсан тавдугаар секцийг 12 сая тн хүдэр хүлээн авах хүчин чадалд хүргэлээ. Хоёр, гуравдугаар секц 12 сая тн хүдрийг хүлээн авч баяжуулах хүчин чадалтай болсноор жилд 40 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрсэн. Баяжуулах үйлдвэрийг жилд 40 сая тн хүдрээр хангахын тулд 34 сая м3 уулын цул олборлох ажил хийгдэнэ. Үүнтэй холбогдуулан Ил уурхайд Мөчлөгт урсгалт тээврийн технолгийг нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байна. Уг төсөл хэрэгжсэнээр  уурхайн олборлолтын зардал 20 хувиар, хүдэр баяжуулалтын зардал 10 хувиар буурна. Ингэснээр жилээс жилд өсөн нэмэгдэж буй зардлыг хэвийн хэмжээнд барьж, олборлолт болон боловсруулалтаа нэмэгдүүлэн ажиллана” гэв. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %