Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн дарга, Улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн удирдамжийн дагуу Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн Улсын байцаагч Н.Нарангоо энэ сарын 25, 26-ны өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Шалгалтыг өнгөрсөн хавар шинэчлэн батлагдсан хоёр төрлийн хяналтын хуудсаар зохион байгуулсан юм. Цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг шалгах 81 шалгууртай хуудас, Тоног төхөөрөмжийн цацрагийн аюулгүй ажиллагааг шалгах 60 шалгууртай хуудас тус тус ашиглав.
Энэ удаагийн шалгалтад үйлдвэрийн хамгийн том хэрэглэгч болох Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Угсралт тохируулгын хэсгийн ажилчид болон Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Багажит шинжилгээний хэсгийн хамт олон хамрагдсан байна.
“Эрдэнэт үйлдвэр” шинэчилсэн хууль, тогтоомж болон хяналтын байгууллагын чиглэлийн дагуу бэлтгэлээ хангаж ажилласан хэмээн ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн аюулгүйн товчооны цацрагийн хяналт, аюулгүй байдал хариуцсан Тэргүүлэн инженер Ц.Оргил мэдээллээ.
Шалгалтын дүнгээр үйлдвэрийн цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа 98 хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдэж, бичиг баримтыг шинэчлэх, сайжруулах зөвлөмж өгсөнөөр өндөрлөв.


















