Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлээ танилцууллаа

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа төрийн өмчит компаниуд оны эхний хагас жилийн ажлынхаа тайлан, өвөлжилтийн бэлтгэлээ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Засгийн газрын дэд дарга болон зөвлөхүүд, мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагуудад танилцуулж байна.

Хэлэлцүүлгийн салхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хагалж, үйлдвэрлэл, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийн явцаа дэлгэрэнгүй танилцууллаа.

Зэс хайлуулах үйлдвэр барих мөрөөдөл биелэхэд ойртлоо

Тэрээр зэс хайлуулах үйлдвэр барих Эрдэнэтчүүдийн төдийгүй нийт Монголчуудын мөрөөдлийг биелүүлэх боломж энэ цаг үед тохиож байгааг онцлоод, Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт урагштай явааг танилцуулав. Тухайлбал, төмөр зам 97 хувьтай, усан хангамж, ариутгал татуургын асуудал 100 хувь шийдэгджээ. Харин авто замын ажил 60, цахилгаан хангамжийн ажил 15 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. Энэ бүтээн байгуулалт Монгол Улсыг аж үйлдвэржсэн орон болгох, импортын хамаарлыг бууруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, өнгөт металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн зорилттой уялдаж байгаа юм.

Уул уурхайн компанид мод үржүүлгийн газар хэрэгтэй  

Эрдэнэт үйлдвэрийн дараагийн томоохон төсөл бол Хангайн бүсэд мод үржүүлгийн газар байгуулах ажил. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 100 сая мод тарьж ургуулах амлалтаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ байгаль орчны нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулах юм. Цаашилбал, карбон кредитийн зах зээлд оролцох боломжийг ч нээж өгнө гэж Ерөнхий захирал Г.Ёндон онцоллоо.

Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр хөрөнгө оруулалтаа 8.8 жилийн хугацаанд нөхнө 

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалт 772.9 сая ам.доллар бөгөөд 8.8 жилийн дотор нөхөх тооцоотой. Үйлдвэр ашиглалтад орсноор нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өнгөт металлургийн салбарыг шинэ шатанд гаргана.

Тасралтгүй ажиллагааг хангах шинэчлэл

Эрдэнэт үйлдвэр 55 жил ашиглах хүдрийн нөөцтэй. Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэл, Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, Хаягдал хураах шинэ сан байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг энд дурдлаа. Баяжуулах үйлдвэрийн Хүдэр бэлтгэлийн I шугамын тоног төхөөрөмжийг шинэчилснээр цахилгаан зарцуулалт, хуяг, ган бөөрөнцөг зэрэг ашиглалтын хувьсах зардал долоон хувиар, хүдэр боловсруулалтын өртөг зургаан хувиар буурна. Харин Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлснээр эргэлтийн ус хангамжийн найдварт байдал хадгалагдахаас гадна үйлдвэрийн хаягдал булингыг 60 хувь хүртэл өтгөрүүлснээр шинэ хаягдлын сангийн далангийн тогтворжилт сайжирч, цагаан тоосны дэгдэлт эрс буурах юм. Мөн цэвэр усны зарцуулалтыг жилд 5.2 сая.м3 бууруулна гэж тооцжээ.

Баяжуулах үйлдвэрийн хаягдлын шинэ сан байгуулах зориулалт бүхий 7048 га газарт бүтээн байгуулалт өрнүүлснээр Эрдэнэт үйлдвэр ирэх 60 жил найдвартай ажиллах нөхцөл бүрдэнэ. Мөн мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан лабораторийн шинэ барилга, Соёл спортын Эрдэнэт цогцолбор, Засвар механикийн заводын өргөтгөл зэрэг төслүүд ч хэрэгжиж байгааг танилцуулав. 

Өвөлжилтийн бэлтгэл эрчимтэй байна

Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 1.8 их наяд төгрөг төвлөрүүлдэг. Энэ үүргээ найдвартай биелүүлэхийн тулд 26 бүтцийн нэгжийг хамарсан, 305 ажил, арга хэмжээ бүхий намар-өвлийн бэлтгэлийн төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгааг Ерөнхий захирал мэдээллээ.

 

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан
Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна
Д.АЛТАНХУЯГ: Эрдэнэтийн дүүрэг геологийн хайгуул, судалгааны 60 гаруй жилийн түүхтэй...

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %