Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногийн ажлын тайлан болон шинэ долоо хоногийн төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн мэдээллээр үйлдвэрийн хэмжээнд өндөр эрсдэлтэй 14 ажил, галын аюулгүй ажиллагааны 5 ажил тус тус хийгдсэн байна. Аюулыг илрүүлж, мэдээлэх хүрээнд 5 дуудлага ирснийг хүлээн авч шийдвэрлэн, эрсдэлийг арилгасан байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр 34 ажил хийж, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехэд хөдөлмөрийн аюулгүй байдлын 4-р шатны үзлэг зохион байгуулж, “Хангалттай сайн” үнэлгээ өгсөн байна.
Цагаан тоосны орчмын бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлын гүйцэтгэл 83 хувьтай үргэлжилж байна. Хамрагдвал зохих иргэдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах явц удаашрах хандлагатай байгаа тул энэ ажлыг эрчимжүүлж, чанаржуулах зорилгоор Эрүүл мэндийн газартай ярилцаж, дахин ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээлэв. Энэхүү эрүүл мэндийн үзлэгийн ажлыг шуурхай зохион байгуулж, дуусгахыг Ерөнхий захирал үүрэг болгож, орон нутгийн засаг захиргаа, холбогдох мэргэжлийн байгууллагад хүсэлт гаргаж, нягт ажиллахыг анхаарууллаа. 
Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэлийн ажил хэвийн үргэлжлэв. Төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлтийг авч үзвэл, энэ хугацаанд уулын цул гаргалт 14 мянган метр кубээр хоцорч байгаа бол хүдэр олборлолт 35 мянган метр куб төлөвлөснөөс илүү гүйцэтгэлтэй байна. Хүдэр боловсруулалтын төлөвлөгөө засварын ажилтай холбоотойгоор хоцорсон ч сарын эцэст биелүүлэх боломжтой, гэж Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээлэлдээ онцолсон. Технологийн балансаар зэсийн металл авалт 87 хувь, молибденын метал авалт 38 хувийн үзүүлэлтэй байна. 44199 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 26 парт молибденын баяжмал ачиж, төлөвлөгөөг биелүүлэн ажиллаж буйг мэдээллээ. 7 дугаар сар дуусаж байгаатай холбогдуулан энэ сарын 30, 31-нд ирэх сарын уулын ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг танилцуулах юм байна. Харин сарын сүүлийн долоо хоногт уулын цул гаргалт 659.6 мянган метр куб, хөрс хуулалт 623 мянган метр куб, хүдэр өгөлт 830 мянган тонн, хүдэр боловсруулалт 814 мянган тонныг гүйцэтгэхээр төлөвлөжээ. 
Ил уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелж байна. Мөчлөгт урсгал технологийн тээврийн төслийн ажил хуваарийн дагуу үргэлжилж, энд 32 хүн ажиллаж байгааг цехийн зүгээс мэдээлэв. Овоолго үүсгэгч, газар шороо, эрчим хүчний ажлууд хийгдэж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Авто тээврийн цехэд уулын техникийн дугуйны 2 сарын хэрэгцээ хангахуйц нөөц байна. Дотоодын дугуй засвараас 2-3 дугуйг өдөрт сэргээн засварлаж гаргаж байгаа аж. Баяжуулах үйлдвэрт төлөвлөгөөт ажлууд хийгдэж, үйлдвэрлэлийн хүндрэл гарсан тохиолдолд тухай бүрд арга хэмжээ авч ажиллаж байна. 1-р шугамын шинэчлэлийн анхан шатны барилгын ажлын хүрээнд 16 мянган метр куб газар шорооны ажил гүйцэтгээд байна. Өдөр, шөнийн ээлжинд 15-17 хүн, 12 авто самосвал, 3 экскаватор ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт газар шорооны ажлыг дуусгах юм. Ингэснээр арматурчлалын ажлууд эхлэхээр төлөвлөж байна гэлээ. 
2025 онд дэвшүүлсэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхийн тулд хүндрэл бэрхшээлтэй асуудлыг цаг тухайд нь ярилцаж, шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа хугацаа алдалгүй үргэлжлүүлж, дуусгах, эдгээртэй холбоотой зохион байгуулалтын ажлыг шуурхайлж, эрчимжүүлэхэд одооноос анхаарч ажиллах шаардлагатайг удирдлагууд сануулж, чиглэл өглөө. Мөн ирэх сарын эхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Эрдэнэт үйлдвэрт томилолтоор ажиллах тул үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулах, мэдээлэл өгөх чиглэлээр холбогдох бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болголоо. 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %