Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар анги, Гамшгаас хамгаалах штаб, Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран энэ 2025 оны турш “Уураар бус ухаалгаар" сэдэвт аяныг өрнүүлж эхлээд байгаа.
Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн завод, Геологи, хайгуулын экспедици, Дулааны цахилгаан станц, Тээвэр, ложистикийн төвийн нийт 193 ажилтныг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, тоо баримт, шалтгаан нөхцөл, хүлээлгэх хариуцлага” сэдвээр дөрвөн удаагийн сургалтад оролцуулж, хууль эрх зүйн мэдлэг олголоо.
Энэ үеэр, ажилтнуудад гарын авлага, танилцуулах материал тарааж, цех, хэсгийн байрны гадна болон дотор талд сэрэмжлүүлэг бүхий 200 гаруй зурагт хуудас байршуулсан байна.






















