Монополын эсрэг газар, Эрдэнэт үйлдвэр хамтран сургалт зохион байгуулав

“Өрсөлдөөний асуудал хариуцсан Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа ба захиалагч, сонирхогч этгээдтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, түүнд тулгамдаж буй асуудал” сэдэвт сургалт өнөөдөр боллоо. Уг сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газраас Эрдэнэт үйлдвэртэй хамтран зохион байгуулав.

Сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга П.Номин-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах, Хяналтын асуудал хариуцсан менежер И.Мөнхжаргал, Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын ахлах мэргэжилтэн О.Мөнхбат, мэргэжилтэн Д.Буянжаргал, Э.Энхсарнай болон Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, хууль, дотоод хяналт, нийгэм, худалдан авах ажиллагаа хариуцсан бүтцийн нэгжүүдийн ажилтнууд, Орхон аймгийн худалдан авах ажиллагааны газар, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ-ын төлөөлөл оролцлоо.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх сургалт, үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас баталж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөгдсөнөөс хойш жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Мөн хууль батлагдсантай холбоотойгоор Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн холбогдох заалтуудын дагуу 2023 оны 12-р сарын 25-ны өдрийн холбогдох тушаалуудаар тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг, гэрээний нөхцөл, аргачлал, дэг, заавар, журмуудыг баталсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Монополын эсрэг газарт хүсэлт хүргүүлсний дагуу өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга, мэргэжилтнүүд өнөөдрийн сургалтыг зохион байгуулахаар ирсэнд уурхайчин хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Уул, уурхайн хүнд үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд хөрөнгө оруулалт, түүнийг дагаад худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд түргэн, шуурхай, зөрчил, дутагдалгүй зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой байдаг. Иймээс худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалттай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээлтэй, эргэлзээтэй зүйлсийг энэ сургалтын үеэр тодруулах, нэгдсэн ойлголттой болох боломж бүрдэж байна” хэмээн онцлов.

Тус сургалтын эхэнд Монополын эсрэг газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн зүйл заалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Түүнчлэн, сургалтад оролцогчид Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Тендер шалгаруулалтын талаарх гомдол, маргаан, Тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулалттай холбоотой асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %