Удирдах ажилтнуудын шуурхайн тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, бүтцийн нэгжүүд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа танилцуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бараа материалын ханган нийлүүлэлт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. 
Шуурхайн эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх: Монгол Улсын Боловсролын сайдын 311 тоот тушаалаар ШУТИС-ийн харъяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийг Мэргэжлийн их сургуулийн ангилалд хамруулсан талаар танилцууллаа. Тус сургууль цаашид Мэргэжлийн их сургуулийн ангилалд орсноор Эрдэнэт цогцолбор их сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна. 
ХАБЭАХ-ийн дарга Д.Мөнхболд: Өндөр эрсдэлтэй 14, галын таван ажил хийж, хоёр аюулыг илрүүллээ. Хувцас, хамгаалах хэрэгслийн ханган нийлүүлэлт нэмэгдэж байна. Дөрөвдүгээр шатны хяналт шалгалт Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборт явагдаж, сайн үнэлгээ авсан. Сөрөг хүчин зүйлсийн 103 хэмжилт хийснээс долоо нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна. Энэ асуудлаар албан тоот хүргүүлэн ажиллаж байна. Хөдөлмөр хамгааллын чиглэлээр нийт 275 хүнд сургалт явууллаа. Жолоочийн аюулгүй системийн тоног төхөөрөмжийг 17 машинд суурилуулан ажиллаж байна гэж мэдээлэв. 
Цагаан тоосны нөлөөлийн бүсийн эрүүл мэндийн үзлэгт нийт 392 иргэн хамрагджээ. Орхон аймгийн Байгаль орчны газраас ирүүлсэн албан бичгийн дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд Хангал голын дагуу 12 км, 270 га талбайн хогийг 26 бүтцийн нэгжийн 318 ажилтан 13 тээврийн хэрэгсэлтэй цэвэрлэж, 33,4 тн хогийг хогийн цэгт буулгаж ажиллажээ. Мөн аюултай хог хаягдлыг 7 хоног бүр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид шилжүүлэн ажилласан байна. 
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорум хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, энэхүү ёслолд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон оролцжээ. Эрдэнэт үйлдвэр Хархорум хотын ногоон байгууламж, хамгаалалтын зурвас байгуулах ажилд 150.000 мод тарих үүрэг авч, хаврын мод тарих хугацаанд 84.280 навчит модыг Зэвсэгт хүчний 256 ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран тарьсан байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %