Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт боллоо

“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ, Авилгатай тэмцэх газартай хамтран “Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх” сэдэвт сургалтыг Оюу танхимд өнөөдөр зохион байгуулав. Энэхүү сургалтанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг, худалдан авалт, дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдог ажилтнууд хамрагдав. Түүнчлэн Авилгатай тэмцэх газрын комиссарууд “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Удирдах албан тушаалтны ёс зүй, манлайлал”, “Нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, гарч буй зөрчил дутагдал”,”Авилгын гэмт хэрэг” зэрэг сэдвээр лекц уншиж, санал бодлоо солилцлоо.


 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хийсэн мэдээлэлдээ: “Манай үйлдвэр сүүлийн гурван жилийн хугацаанд жил бүр 1,1 тэрбум гаруй ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэн  экспортолж улс, орон нутгийн төсөвт жилд 1,5-2 их наяд төгрөг төвлөрүүлэн ажиллаж байна. Сүүлийн гурван жилийн дундажаар Эрдэнэт үйлдвэр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5,8 хувийг, экспортын 8 хувийг, улсын төсвийн орлогын 7,2 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Улс орныхоо эдийн засгийг тэтгэж буй энэхүү үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахын тулд жилд 1500 гаруй худалдан авалтын тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл ажиллагаа ил тод, нээлтэй, шударга, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой. Энэ утгаараа бид Авилгатай тэмцэх газартай хамтран олон талт үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг хэлбэр нь жил бүр тогтмол зохион байгуулдаг “Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх” сургалт юм. Иймээс Авилгын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, бэрхшээлтэй, эргэлзээтэй, анхаарах шаардлагатай зүйлсийг тодруулах, нэгдсэн ойлголттой болох нөхцөл бүрдсэн учраас та бүхэн сургалтандаа идэвхтэй оролцож, цаашид гарч болзошгүй зөрчил, эрсдэлийг бууруулж, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж авна гэдэгт итгэлтэй байна. Төгсгөлд нь хэлэхэд Эрдэнэт үйлдвэр, УИХ-аас баталсан Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг жил бүр баталж, авилгын эсрэг болон авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж ирлээ. Мөн Авилгаас ангид байх ажлыг үр дүнтэй болгохын тулд гүйцэтгэлийн түвшинд эрсдэлийг төлөвлөж, урьдчилан сэргийлж, дотоод хяналт шалгалт, аудитын ажлыг тогтмол зохион байгуулж байна. Авилгатай тэмцэх газрын Үндэсний хорооны 2024 оны нэгдүгээр тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Авилгатай тэмцэх менежментийн тогтолцооны ISO 370012024 стандартыг нутагшуулан нэвтрүүлэхээр  төлөвлөн ажиллаж байна” хэмээн онцлов. 

 

Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар М.Жамъян-Чойжил: "Жил бүр Авилгатай тэмцэх газраас Төрийн өмчийн томоохон газруудад сургалт явуулдаг. Эхнээсээ үр дүн нь гарч байна. Энэ удаагийн сургалт төрийн албан хаагчдыг авилгын гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зохилготой юм. Цаашид нийтийн албанд болон Төрийн өмчит үйлдвэр аж ахуйн газар ажилладаг хүмүүс хууль тогтоомжийн мэдлэгээ сайжруулснаар авилгын гэмт хэргээс ангид байна. Шунахайн сэдэлтэйгээр зарим нэг хүн авилгын гэмт хэрэгт холбогдохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хүмүүс хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлснээр гэмт хэрэгт холбогдохгүй байх үндэс суурь нь болдог. Энэ үүднээс 21 аймагт ийм сургалтууд зохион байгуулсан. Одоо Эрдэнэт үйлдвэрт хамтын ажиллагааны хүрээнд ээлжит сургалтаа амжилттай зохион байгууллаа.” гэв. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %