Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, бүтцийн нэгжүүд өнгөрсөн долоо хоногийн мэдээллээ танилцуулан хэлэлцэж, Ерөнхий инженер Т.Батмөнх цаашид анхаарах ажлуудад тодорхой чиглэл өглөө.
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд байгаль орчны чиглэлээр ямар нэгэн зөрчилгүй хэвийн ажилласныг мэдээллээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас 6, 7 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй байгааг анхааруулжээ. Уг мэдээлэлд үндэслэн Эрдэнэт үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг гаднын компаниудад бэлэн байдлыг хангаж ажиллах талаар албан тоот хүргүүлсэн байна. Мөн Ил уурхайн хүчиллэг усны бассейнуудад хяналт тавьжээ. Өнөөдрийн байдлаар 12 дугаар овоолгын бассейн 15 хувийн дүүргэлттэй, 5000 м3-ын бассейн 37, наймдугаар дугаар овоолго дээрх 54, есдүгээр овоолгын хоёр бассейн 7-11 хувийн дүүргэлттэй байна.
Ерөнхий инженер Т.Батмөнх “Хур бороо элбэг зун болох төлөвтэй байгаа тул  хүчиллэг усыг байгаль орчинд алдахаас хамгаалах, сэргийлэх үүднээс мэргэжлийн байгууллагуудтай холбогдож арга хэмжээ авч ажиллах”-ыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэст үүрэг болголоо.  
Эрдэнэт үйлдвэр хаврын мод тариалалтаар зургаан байршилд найман төрлийн 100,584 мод тарьсан байна. Түүнээс гадна цагаан тоосны нөлөөллийн бүсийн иргэдийн эрүүл мэндийн үзлэгт одоогоор 375 иргэн хамрагджээ. Энэ ажил 75 хувийн гүйцэтгэлтэй явна. 
Эрдэнэтийн Овоо ордыг ашиглах явцад үүссэн бага агуулгатай хүдрийн овоолгыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах үйлдвэр барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын техникийн даалгаврыг Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгж боловсруулан холбогдох бүтцийн нэгжүүдэд санал авахаар хүргүүлсэн байна. Энэ асуудлыг Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх гэж буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ. Мөн 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний боловсруулалтыг наймдугаар сарын нэгний дотор хийж батлуулахад өөрийн бүтцийн нэгжийн төлөвлөлт, холбогдох материалуудаа бэлтгэхэд онцгой анхаарч ажиллахыг нийт бүтцийн нэгжийн удирдлагуудад анхаарууллаа. 
Баяжуулах үйлдвэрийн технологийн процесст молибдены циклийг өнгөрсөн мягмар гарагт залгажээ. Одоогоор процесс жигдрээгүй ч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Баяжуулагчид амралт болон ажлын өдрүүдээр 24 цагийн хариуцлагатай жижүүрийн хуваарь гарган ажиллалаа. Мөн хам баяжуулалтын 2 дугаар секцийн угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Хавар, зуны бэлтгэл ажлын хүрээнд 13 ажил хийхээр төлөвлөснөөс 82 хувийн гүйцэтгэлтэй явна. Түүнээс гадна эрүүл мэндийн урьдчилан сэрийлэх үзлэгт 667 ажилтан буюу нийт ажилчдын 56 хувь нь хамрагдсан талаар цехийн дарга М.Отгон танилцууллаа. 
Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт дотоодын цэргийн 816 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Гантөмөр үйлдвэрийн хэмжээнд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр цогц арга хэмжээ хэрэгжүүлэх талаар мэдээлэл хүргэлээ. Тэрээр энэ сарын 12-ны өдөр Соёл, урлагийн цогцолборт болох нэгдсэн нээлтээр уг ажлын албан ёсны эхлэлийг тавихаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Энэ хүрээнд "Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх аян" зарлаж, 2025 оныг дуустал хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулсан байна.  
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %