Уурхайчдад зориулсан санхүүгийн боловсролын гурван сарын сургалт эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд уурхайчдад зориулсан “Өрхийн төсвийн удирдлага ба санхүүгийн боловсрол” сэдэвт танхим болон цахим хосолсон сургалт өнөөдөр эхэллээ. Уг сургалтыг Захиргаа, удирдлага, санхүүгийн газар, Эмэгтэйчүүдийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Эрдэм мэдлэг түгээх төв” ТББ хамтран зохион байгуулж байна.
Сургалтын эхний өдөр 450 гаруй ажилтан оролцож, өрхийн санхүүгээ ухаалгаар удирдах, гэр бүлдээ оюуны хөрөнгө оруулалт хийх, мэдлэгээ тэлэх хүсэл эрмэлзэлтэй ирсэн байв.
Сургалтад Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийн доктор, профессор, санхүүгийн мастер багш Л.Оюун, мөн “Эрдэм мэдлэг түгээх төв” ТББ-ын салбарын захирал, сургагч багш Н.Лхагвадорж нар илтгэл тавьж, санхүүгийн мэдлэг, төлөвлөлт, сахилга бат, соёл, чадвар, илтгэл зэрэг сэдвээр гүнзгий мэдээлэл өглөө.
Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн захирал, Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Х.Оюунтунгалаг сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Хүн бүрийн амьдралд нэн хэрэгтэй энэ сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн 1000 ажилтны дунд зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтойг онцолсон. Тэрээр мөн өрхийн санхүүг голлон хариуцдаг эмэгтэйчүүд хоолны дэглэм барьж чаддаг шигээ санхүүгийн дэглэм барьж сурах шаардлагатай. Иймээс эмэгтэйчүүд санхүүгийн боловсролоо дээшлүүлэх, өрхийн гишүүдээ сургахад үлгэрлэн манлайлж оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.  
Уурхайчдад санхүүгийн боловсрол олгох сургалт ирэх наймдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %